Шууд Chart

Монголын боксын холбоо хурлаараа хэд хэдэн асуудлыг шийджээ

2014-12-18 11:02:32

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Уг хурлаар насаа дарж сонирхогчийн боксын тив дэлхийн рингэнд улсаа төлөөлөн, дүүгийнхээ нэрээр орж байсан боксын ОУХМ Х.Энхдэлгэрийн асуудлыг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг сонирхогчдын рингэнд хүч сорих боломжгүй гэж шийдсэн тул мэргэжлийн бокст тоглох санал тавьж, тусалж дэмжихээ илэрхийлсэн.  Мөн түүнийг "Алдар" спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгыг тэмцээнд оролцох эрхийг мөн хоёр жилээр хассан юм.

Энэ хуралдааны үеэр эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог ОУХМ М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ, н.Болортуул нарыг дасгалжуулагч багш Б.Энхтайваны ур чадварыг голж, хэл ам таталдаг, бүдүүлэг харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ.

"Гэвч шигшээ багаас хөөгдсөн эмэгтэй боксчдыг өөрсдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн цагт шигшээ багт дахин өрсөлдөх боломжтой эсэхийг нягтлан үзнэ" хэмээн холбооны зүгээс мэдээлж байгаа. Монголын боксын холбоо дээрх асуудлаар дахин хуралдсан байна.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын боксын холбоо хурлаараа хэд хэдэн асуудлыг шийджээ  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.97.xxx [180.149.97.xxx] 2014-12-24 22:17
olimp delxiin avarga geel xvndleed bgaa bolxoos ter 2iin xiij bga zvil bgaamuu er ni
180.149.97.xxx [180.149.97.xxx] 2014-12-24 22:16
ene xolboonii udirdax zovlol gej yumnuud xvn xalj solixoos oor yum meddeggvimuu boksiin xolboo untarch gvitslee
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-12-18 12:28
шинэ мэдээ тавьж байгаачээ
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-12-18 11:20
тэнэгтээч

Бидэнтэй нэгдээрэй