Шууд Chart

Г.Сарангэрэлийн эрхийг зөрчиж байна гэв

2014-12-18 11:25:04

Хар тамхи хэрэглэсэн хэргээр шүүгдэж, 1.6 жилээр хоригдох ял авсан Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр гомдол гаргажээ. Тэрбээр өмгөөлүүлэгчийнхээ эрхийг зөрчигдөж байгаа гэж үзэж буй аж.

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дарга хуулиас дээгүүр давсан, аман шийдвэр гаргаж байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр “Журам болон шийдвэр захирамж биш. Учир нь журам, шийдвэр заавал бичгээр тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажих ёстой. Үүний дараа хуульзүйн хүчин төгөлдөр акт болдог. Гэтэл тус ангийн дарга Б.Амардорж дураараа шийдвэр гаргаж “Хоригдлууд манай хорих ангид ирснээсээ хойш заавал зургаан сар хоригдсоныхоо дараа магадлангаар суллагдах ёстой” гэсэн аман шийдвэр гаргасан байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасан хугацаанаас өмнө тэнсэн харгалзах, магадланд хамрагдах боломжийг хаасан үйлдэл болж байна. Тухайлбал, миний үйлчлүүлэгч болох Г.Сарангэрэлийг хугацаанаас өмнө тэнсэн харгалзах боломжоор хангагдах эрхийг нь хязгаарлалаа. Эрүүгийн хуулийн 74.1.3 дахь хэсэгт хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд эдлэх ялынхаа ½-ыг  эдэлсэн бол магадланд орж буюу хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж болно гэж заасан байдаг. Гэтэл Б.Амардоржийн гаргасан шийдвэрээр боломжгүй болж байна.  Жишээлбэл, хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт 2 жил хоригдсон этгээд 461 урьдчилан хорих ангид 1.6 жил хоригдоод энэ ангид ирэхэд хугацаанаасаа өмнө суллагдах ямар ч эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 74 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж чадахгүй болж байна. Миний гаргасан гомдлыг хүлээж авахгүй бол дээд шатны байгууллагад нь гомдол гаргана. Хандах ёстой газарт нь хандана” гэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Г.Сарангэрэлийн эрхийг зөрчиж байна гэв  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй