![](/uploads/201412/news/thumb/955ba1b9dcd5970dac779b16ce345c6a_x3.jpg)
БНХАУ-ын Шанхай хотод болсон Ази тивийн "кёкүшинкай карате" тулааны урлагийн аварга шалгаруулах тэмцээнд манай ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван офицер амжилттай оролцоод ирлээ. Энэ сарын 6-8-ны өдрүүдэд болсон тэмцээнд 15 орны 64 цагдаагийн тусгай хүчний алба хаагч хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос цагдаагийн ахмад Н.Отгонбаатар мөнгө, цагдаагийн хошууч М.Баттүшиг хүрэл медаль хүртжээ.
Хагас шигшээд Н.Соёлбаатар шалгарсан байна. Мөнгөн медаль хүртсэн ахмад Н.Отгонбаатар энэ спортоор 2007 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд армийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байсан туршлагатай аж.
Цагдаагийн офицер Н.Отгонбаатар, М.Баттүшиг нар мөнгө, хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.