Өнгөрсөн бямба гаригт /01.16/ өндөрлөсөн Монголын волейболын холбооны 15 дахь удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, анх удаа лигийн аварга болсон охидын “Энагура” багийнхан маргааш БНСУ-ыг зорих гэж байна. Монголын волейбол сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа “Энагура” эмэгтэйчүүдийн волейболын багийг хоёр жилийн өмнө БНСУ-ын иргэн, “Энагура” компанийн захирал Жан Жи Хон санаачлан байгуулсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар БНСУ-ын иргэн Жин Ёон Ха, дасгалжуулагчаар П.Хэрлэн нар ажилладаг юм. “Энагура” багийнхан энэ удаа БНСУ-д 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд ирэх хоёрдугаар сарын 8-нд эргэж ирэх юм байна.
“Энагура” багийнхан БНСУ-ыг зорино | ||
Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.