Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй “Оны залуу”-г тодруулдаг “Next Stop” харшийн наадам байлаа.
Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа “Next Stop” наадам нь 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж 22 дахь жилтэйгээ золгож байна. 22 жилийн хугацаанд үнэ цэнээ алдалгүй улам амжилттай болж, нэр хүнд нь өсөн нэмэгдсээр байгаа “Next Stop” ёслолын ажиллагаа нь хамгийн том харшийн наадам, хүндэтгэлийн үйл ажиллагаа болжээ гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.
2014 оны энэ сарын 11-нээс санал хураалт албан ёсоор эхэлж яг долоо хоног үргэлжлэн энэ сарын 18-ны өдөр “Next Stop” наадмын нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн “Оны залуу”-г “Залуу удирдагч” сангийн гишүүд, өмнөх жилүүдэд шалгарч байсан эрхмүүдийн санал, МЗХ-ны удирдлагын багийнхан саналаа өгч морь жилийн шилдэг залуусыг тодруулах аж. Уг харшийн наадам өнөөдөр орой 18:00 цагаас Crocus event hall-д болох юм.
“Next Stop” наадмын “Оны шилдэг”-үүд өнөөдөр тодорно | ||
Үзсэн: 1202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.