Шууд Chart

“Дугуйтай санта-2014” парад болно

2014-12-18 12:46:17

“Оргил уулын дугуйн клуб”, “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” хамтран “Дугуйтай санта-2014” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ бямба гарагт “Дугуйтай санта” парадыг зохион байгуулахаар болсон байна.

Парадад 120-200 санта оролцох бөгөөд уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хэн ч бүртгүүлэх боломжтой аж. Хамгийн гол нь бүртгүүлэх санта нарт дугуй, хувцас байх шаардлагатай гэнэ. “Дугуйтай санта” аянд оролцсон хүн бүрт сайн үйлсийн аяны нэгдэлд багтсаныг нь нотлон гэрчилгээ, дурсамж хадгалуулах юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Дугуйтай санта-2014” парад болно  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй