Шууд Chart

Монгол Улсын 3 сая дахь иргэн эмнэлгийн шалан дээр мэндлэх вий

2014-12-18 13:10:42

Шийдвэр гаргагч танаас хоёрхон юм гуйя. Нэгдүгээрт, Зам, тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг дэмжээч. Хоёрдугаарт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээрх барилгыг төрөх болон хүүхдийн эмнэлэг болгохыг анхаараач. 

Ханиад, томуу туссан хүүхдүүд эмнэлгийн орон дээр хоёр, гурваараа шахцалдан хэвтэхийг хувийн болон хувьсгалын эмнэлгийн аль алинаас нь харж болохоор байна. Гэхдээ энэ бол олон хоног хүлээсэн, эсвэл ар өврийн хаалга татаж “ортой болсон” азтай хүүхдүүд. Хоцорч ирсэнд нь эмнэлгийн хулдаасан шалнаас өөр үйлчилгээ олддоггүй. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэх түвшний хүмүүс хүүхдийн эрүүл мэндийг боловсрол олгох цэцэрлэгтэй андуурч, гэртээ суухыг зөвлөсөн юм ярив. Эцэст нь засаг унаснаар эрүүл мэндийн салбар хэсэг эзэнгүйдсэн. 

Энэ хугацаанд халуурсан, ханиалгасан нярайд эмнэлгийн шал хүртэл олдохоо болив. Аргаа бараад хувийн эмнэлэг бараадсан эцэг, эх хоосон халаастай гэртээ харих нь олширсон юм.  
Ашгүй Засгийн газар ээлжит хуралдаанаар Засгийн газрын X байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгон ашиглах шийдвэр гаргасан ч шинээр томилогдсон Эрүүл мэнд, спортын сайдын хүч хүрсэнгүй юу УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эрхэм гишүүдийн зүгээс “Та бүхний хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм” гэх тайлбарыг хийсэн. Тэдний энэ үгнээс хүүхдүүд хэвтэх эмнэлгийн хүйтэн шал “зориулалтынх” юм байна гэж ойлгож болохоор байна. Уг нь Соёл спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл хуучин барилга гэж гололгүй, тэнд  ажлаа явуулж болоод л байсан. Тэгвэл хуучин байрны маргааныг Засгийн газар цэгцэлж өчигдрийн хуралдаараа Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл ажиллагааг нь ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэхээр тогтжээ. Ингэснээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байна.   
Харин улстөрчдийн дунд энэ асуудлаар “лобби“ ч гэх юм уу, бас нэг яриа Хууль зүйн сайд томилогдохтой давхцав. Тэр нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгох юм. Энэ нь бас л гаргалгаа. Төрийн байгууллагууд булаацалдах болсон энэ барилгыг анхандаа 9.3 тэрбум төгрөг гаргаж өргөтгөсөн. Улмаар Хууль зүйн яамны харьяа ажлын зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн. Төрийн байгууллагууд байрандаа багтахгүй хүндрэлд орсон зүйл үгүй. Эсрэгээрээ төрийн албаны бүтцийг 15 хувиар бууруулахаар болсон. Тэгэхээр одоогийнхоо байранд хангалттай багтана. Мөн зарим яам, агентлагийн байр сулрах магадлалтай. Эхнээсээ суларсан Сүхбаатар дүүргийн хуучин барилгаас авахуулаад төрийн мэдлийн хэд хэдэн газар бий.
Дээрх хоёр барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах шаардлага гарсныг нийгэм хэлж байна. Монгол Улсад төрөлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон нярай өлгийдөж авсан. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар Монгол Улсад 74767 эх амаржиж, 75213 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэтэл төрөх эмнэлгийн хүрэлцээ дутмаг байна. Зөвхөн I төрөх эмнэлэг өргөтгөл хийсэн ч эхчүүд багтахгүй хэвээр байгаа аж. Тус эмнэлэг 340 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрх тооны эхчүүд, эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Нэмэгдээд 20-30 эх тогтмол коридорт хэвтсэн байдаг. Энэ тоо цаашид ч өснө хэмээн салбарынхан хэлж байгаа. Гэтэл нөгөө Яармагийн дэнж дээр баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв буюу 300 ортой IV төрөх эмнэлгийн барилга царцсан. Энэ бол хүүхэд эрүүл төрж, өсөн торниход шаардагдаж буй цөөн жишээ. Салбарын яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийг эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан ч, эх хүүхдүүд эмнэлгийн шалан дээр энэ оныг үдэх нь тодорхой боллоо. Монгол Улсын 3 сая дахь иргэн эмнэлгийн шалан дээр мэндлэх вий дээ. Хэдийгээр гүйцэтгэх засаглал ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор хүүхдийн эмнэлгийн ажлыг эхлүүлэхийг тогтсон ч эрхэм гишүүдийн дэмжлэггүйгээр энэ хугацаа богиносч мэдэх юм. Бас дахиад л гуйя. Дээрх хоёр барилгыг хойч үедээ зориулаач.     
 
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Монгол Улсын 3 сая дахь иргэн эмнэлгийн шалан дээр мэндлэх вий   
Үзсэн: 5344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-07 16:33
ireedui hoich bolson huuhdiinhee toloo tor zasag ni anhaaraasai
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-19 07:18
ХАРИН ТЭР ЯАМНЫ БАЙРАНДАА ГАМШГИЙН ҮЕИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ Ч ГЭДЭГ ЮМУУ ЭНЭ ХАЛДВАРЫГ ДАРАГДТАЛ ТҮР АШИГЛАЖ БОЛОХ ЮМ. ТЭРНЭЭС ТЭР БАЙРАНД ЭМНЭЛЭГ БОЛГОХ ЯМАР Ч УТГАГҮЙ. ТЭРНИЙ ОРОНД ЦЭЦЭРЛЭГ БОЛГОХ НЬ ДЭЭР. ОДООХОНДОО ВИРҮСИЙН ХАЛДАВРЫН ДЭГДЭЛТТЭЙ ЭНЭ ҮЕД 3 САР ХҮРТЭЛ АШИГЛАЯ ГЭЖ ЭХЭЛЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ. ЮУН Ч ЭМНЭЛЭГ ЭНЭ ТЭР ГЭЖ МЭДЭМХИЙРЧ ЦЭЦЭРХДЭГ ЮМ БЭ. ЕР НЬ ДЭЛХИЙД ТОМ ОНИГООНД ОРЖ БАЙГАА УЛС ШҮҮ ДЭЭ. МУНДАГ ЮМАА ГЭЖ ЭНЭ ДАРГА НАР
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-19 07:16
ДАРГА САЙДААСАА БИШ ТЭНД АЖИЛЛАХ ЭМЧ СУВИЛАГЧ, АСРАГЧ, ӨВЧТӨН, ЭЭЖ, ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС АСУУ... ЭБОЛАГИЙН ГАМШИГ ДЭЛХИЙД НҮҮРЛЭСЭНТЭЙ ЯГ АДИЛ ТҮВШИН МОНГОЛЫН ТӨР ХҮҮХДЭД ХЭРХЭН ХАНДАЖ ИРСЭНИЙ ГОР НЬ БОДИТООР ГАРЧ БАЙНА. НЭГ Л САЙХАН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ДУУЛААД БАЙСАН ҮНЭН ХЭРЭГТЭЙ БҮГД Л ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЮМНУУД НЬ ДАНДАА АРДАА ХЭН НЭГНИЙГЭЭ ЛОББИДСОН, ТЭРЭНД ОРОЛЦОЖ ДУНДААС НЬ АВИЛГА АВСАН Л АЖЛУУД ДИЙЛЭНХ НЬ БАЙСАН. ХАМГИЙН НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД БАЯР ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА СҮХБААТАР ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ ӨГӨӨД НЭЭЛТЭЭ ХИЙГЭЭД САР БОЛОЛГҮЙ ХӨЛДӨӨД ТЭГЭЭД ТАГ БОЛСОН. ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ. ТА НАР БОЛ НЭГ ЮМНААС Л ХУРДАН АРГАЦААЖ САЛАХ ГЭСЭН ЯДСАН Л ЮМАА ХИЙЖ БАЙНА.
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-19 07:12
ОДОО Л НЭГ УХААРСАН ЮМ ШИГ, ГЭНЭТ ӨРӨВЧ ЗАНТАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ ШИГ. АСУУДАЛД БИТГИЙ ӨНГӨЦ ХАНДААРАЙ. САЙН НЯГТАЛЖ ТУНГААЖ ЯРИЛЦАЖ БАЙЖ ШИЙДЭЭРЭЙ. БУШУУ ТУУЛАЙ БОРВИНДОО БААСТАЙ ШҮҮ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ТА НАРЫН БААСЫГ АЖИЛ ХИЙЖ БУЙ ТЭНД АЖИЛЛАХ ХҮМҮҮС ТЭНД ҮЙЛЧЛҮҮЛЭХ ИРГЭД ХҮҮХДҮҮДИЙН МАХ ЦУСААР Л ҮНЭЛЭГДЭНЭ ШҮҮ. ТА НАР ГАЗАР БУУЖ БОДИТ АМЬДРАД ДУНД ОР. ЯЛАНГУЯА ШИЙЛЭГДАМБА ШИНЭ ДЭД САЙДУУДТАЙГАА ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХОНОЖ АЖИЛЛА. ЧАГНУУР ХАЛАТ ОЛЖ ӨМС. ЗАНГИА, КОСТЮМАА ТАЙЛ. ТЭГЖ БАЙЖ Л АСУУДАЛ ШИЙДНЭ. ТЭРНЭЭС ТА НАРЫН ХУУЛЬ БАТАЛДАГ ШИГ ЭНЭ БАЙРЫГ ТЭГЬЕ ТЭРИЙГ ТЭГЬЕ ГЭЖ ШИЙДЭЖ БАЙГАА ЧИНЬ ӨНГӨЦ ХАРАХАД БАЙШИН ӨГЧ БАЙГАА ТОМ АЖИЛ ЮМ ШИГ БОЛОВЧ ДАРАА НЬ ОРСОН ХОЙНОО АРААС ЧИНЬ САЛАХГҮЙ ЖОНХУУ АСУУДЛУУД УНДАРНА ШҮҮ.
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-19 07:09
ТЭДНИЙГ 55 ХҮРЭВ ҮҮ ХӨӨГӨӨД ГАРГАДАГ. ЭНЭ МЭТ ТЭНЭГ БОДЛОГУУДАА ЗАС. ТӨСӨВГҮЙГЭЭР АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ. ЗҮГЭЭР НЭГ БАЙШИН СУЛЛАЖ ӨГЧИХӨӨД ТЭРИЙГЭЭ ЭМНЭЛЭГ ГЭЭД ОЙЛГОВОЛ ТЭРЭН ШИГ ТОМ ЭНДҮҮРЭЛ БАЙХГҮЙ. ТЭРНИЙ ХАЛААЛТ ДУЛААН ЦЭВЭР БОХИР УС ГЭЭД МАШ ИХ ЗАРДАЛ ГАРНА. ОДОО ЖААХАН БОДИТОЙ, АСУУДАЛД ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНДМААР БАЙНА. ДАРГА НАРЫН ХИЙДЭГ АЖИЛ БОЛ ХУДЛАА БИ ХИЙСЭН ГЭЖ Л ШОУДАХ. ХҮҮХДИЙН АМИАР, ХҮМҮҮСИЙН ЗОВЛОНГООР ТОГЛОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЧ БАЙНА. ТА НАР ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОНД ХҮҮХДИЙН ТАСГИЙГ БАЙГУУЛ. ТИЙМ МУНДАГ ЭХ ОРОНЧИД ЮМ БОЛ. ТЭГЭЭД ӨГЛӨӨ БОЛГОН АЖИЛДАА ИРЭХЭД ӨВДӨЖ БАЙГАА ХҮҮХДИЙГ ҮЗ Л ДЭЭ. ОЛОН ДАРГА НАРАА... ХАР ЗАМД ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ЗАРААД ХОГНЫ УУТ Ч ГЭЛ ҮҮ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ГЭЖ СОЛИОРООД ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ МӨНГӨ САЛХИНД ХИЙСГЭСЭН. ЭНИЙГЭЭ ХИЙХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ.
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-19 07:09
ЯАСАН МУНДАГ САЙД НАР ЮМ. ШУУД ЯАМЫГ ЭМНЭЛЭГ БОЛГОНО ГЭЭД ХУГАЦАА ХЭЛЭЭД Л ТЭД НАР ӨӨРСДӨӨ ТЭНДЭЭ АЖИЛЛАГ ХАРЪЯ. ХЭН ТЭНД НЬ АЖИЛЛАХ ЮМ. АЛЬ ЭМНЭЛГЭЭС БАС ХЭНИЙГ НЬ НААШААГАА ТАТАХ ЮМ. ТЭГЖ ТЭНЭГТЭЦГЭЭХИЙН ОРОНД ЭМЧ, СУВИЛАГЧ НАРААС АСУУ, ИРГЭДЭЭС АСУУ. ЯДАЖ Л ТЭТГЭВЭРТ ГАРЧИХСАН ОЛОН ХҮҮХДИЙН МУНДАГ ЭМЧ НАР БАЙГАА.
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-19 07:04
ОДОО ХАРИН ЭНЭ ОЛОН ТЕЛЕВИЗҮҮД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙ. ЗҮГЭЭР НЭГ САЙД Ч ЮМУУ ЭХ НЯЛХСЫН ЭМНЭЛГИЙН ДАРГА НАРААС БИТГИЙ АСУУ. ТЭДНИЙ ҮГ БЭЛДЧИХСЭН ЮМ ШИГ МАНЖЛААД ӨНГӨРНӨ. ТЭД Ч ХЭЛМЭЭР БАЙДАГ Ч ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ. АРД ТҮМНИЙГ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ. ЗҮГЭЭР ТА ТЭР ХУУЛИУДЫГ НЬ АВААД ЭНЭ 76-ААС АСУУХ ХЭРЭГТЭЙ. ЯГ ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ ЮМ. ЮУ ЮУНД ГЭДГИЙГ АСУУХ ХЭРЭГТЭЙ. ОДОО ХҮҮХЭД БҮР ХҮНДЭРВЭЛ ХҮНИЙ НӨӨЦИЙГ НЬ ЯАХ ВЭ. НЭГ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ БАРЬЖ АВЧ ЗОДСОН ТОХИОЛДОЛ Ч ГАРЧ БАЙСАН. УЧИР НЬ ХҮҮХЭД ХҮНДЭРЛЭЭ ГЭХЭД ОР НЭМ ГЭЖ ДЭЭРЭЭС ТУШААД ҮҮРЭГДЭХЭЭС БИШ ХҮНЭЭ БОДДОГГҮЙ. НӨГӨӨ ХЭД НЬ СУНАЖ УНАТЛАА АЖИЛЛАДАГ. ТЭР СУВИЛАГЧ БҮСГҮЙ ГЭРТЭЭ ХОНООГҮЙ 7 ХОНОГ АЖИЛЛАСАН БАЙДАГ. ОДОО ЭМНЭЛГИЙНХЭН ДУУГАРАХ ЦАГ НЬ БОЛСОН. АСУУДЛУУДЫГ БҮГДЭЭРЭЭ ХАМТАРЧ ХЭЛЭЛЦЭЦГЭЭЕ.
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-19 07:00
ОДООНООС ХҮҮХДЭЭ АНХААР. ЯДАЖ Л АРДЫН АРГАНУУД БАЙДАГ. ЖАМЦ ДАВСААР ХООЛОЙГИЙ НЬ ЗАЙЛ, САРМИСНЫ ХАНДААР ХАМРЫН ЭРГЭН ТОЙРНЫ ЦЭГҮҮДЭД НЬ ТҮРХЭХ ГЭХ МЭТЭЭР ӨӨРСДӨӨ ХИЙ. БҮГДИЙГ ЭМНЭЛЭГТ БҮҮ ДААТГА. ТӨРИЙН ХАМГИЙН ТОМ АЛДАА ЯАГААД ЭХ ХҮҮХДИЙН АСУУДАЛ ИЙМ БАЙДАЛД ОРУУЛСАНЫ ГОР НЬ ХУУЛИНДАА ТӨР БҮГДИЙГ НЬ ХАРИУЦНА ГЭСЭН ТЭНЭГ ЗААЛТ БАЙДАГ. ЯАЖ ДААХ, ЯМАР ХҮНИЙ НӨӨЦ, ТӨСӨВ ХӨРӨНГӨ НЬ ТОДОРХОЙГҮЙ. УНШИХАД САЙХАН ГУМАНИЗМ ҮНЭРТСЭН ХУУЛЬ. ТЭГЭЭД Ч ХҮҮХДИЙГ ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ. ЭНЭ НЬ ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ ЭМЧ НАР ХАНДАХ СОНИРХОЛЫГ НЬ ХААЖ БАЙГАА ЮМ. ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ НЭЭЖ ЧАДАХГҮЙ. ГАНЦ НЭГХЭН Л ЭМНЭЛЭГ ТОМ АВИЛГАЛ ӨГЧ БАЙЖ Л НЭЭЖ БАЙГАА. ХҮҮХЭД АМАРХАН ХҮНДЭРДЭГ, ТЭРНЭЭС НЬ АЙДАГ. ГАНЦ УДААГИЙН Л ХҮЙТРЭЛТИЙН ГОРООР ИЙМ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЭБОЛА ОРЖ ИРВЭЛ МОНГОЛЫН ЭМНЭЛЭГ ХҮҮРЭЭР ДҮҮРНЭ. ЭМЧ СУВИЛАГЧ НАР НЬ Ч ҮХНЭ. ТИЙМ Л ТЭНЭГ ТӨРТЭЙ.
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-19 07:00
ЕР НЬ ХҮҮХДИЙН БИЕИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛ ИХ ӨӨР Ч БОЛСОН, ИДЭЖ УУЖ БАЙГАА ЗҮЙЛС, ШҮДНИЙ ӨВЧЛӨЛ ЗЭРЭГ ОЛОН ЮМ БАЙГАА. ГОЛ АНХААРАХ ЗҮЙЛ НЬ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ДУЛААН ХУВЦАСЛАЖ, ХООЛЛОХ, УСАНД ОРУУЛАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ АНХААРАХ ТАЛААР САЙН ЗӨВЛӨХ ЁСТОЙ. ВИРҮСИЙН ХУВЬД Ч ЭНЭ УТААНД МУТАЦИ ХУВЬСАЛД ОРЖ ИЛҮҮ ТЭСВЭРТЭЙ, АРХАГШИХ ХАНДЛАГАТАЙ БОЛЖ Ч БАЙЖ МАГАДГҮЙ. ТЭРИЙГ НЬ ТОГТООХ СУДЛАХ ЛАБОРАТОРИ АЛГА. ЗҮГЭЭР ХОТЫН УТАА РУУ БУРУУГ ЧИХЭЭД Л БАЙНА. ЕРӨНХИЙДӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ АНХААРАХГҮЙ ХАЯСАНЫ ГАЙГ НЯЛХ ҮРСИЙ АМИАР Л ОЙЛГОЖ БАЙНА. ТЭГТЛЭЭ ИХ ИДЭЖ УУХ ШИРЭЭ САНДЛААР АМЬСГАЛСАН, АМЬДАРСА 76-ИЙН СҮҮЛИЙН 25 ЖИЛИЙН ҮР ДҮН. ОДОО ЭМНЭЛЭГТ БОЛГОНО ГЭЖ БОЛСОН БОЛООГҮЙ БАЙШИНД ОРУУЛНА ГЭЖ БАС МӨНГӨ ҮРНЭ. ЗҮГЭЭР НЭГ БАЙШИНД ОРУУЛААД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ. ДОТОР НЬ АЖИЛЛАХ ХҮН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЛАБОРАТОРИ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ГАЛ ТОГОО, МОРГ, ГАРАЖ ГЭЭД ЗӨНДӨӨ ЮМ БИЙ. ХУДЛАА МЭДЭМХИЙРЭГЧИД ЗӨВХӨН НҮДЭНД ХАРСАНААРАА БҮҮ ДОГДОЛ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-19 00:36
Bidnii ued haniad hurhed em uulgui edegdeg baisan.Odoo bol antibiotekiig chiher shig hereglej baina.Haniad mash olon dagvartai hurj hundrel ugch baina.Ene bol yaltchgui agaariin buguud hursnii bohirdol nuluulj baina.Ter door bichsen erhemees busad ni archaagui amitad yum baina l da.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-19 00:28
Namaig anhnii huuhdee turuulj baihad l or hurelcehgui,ehchuud neg oron deer 3-raa suuj or garhiig huleej baisan.Odoo ohin maani 8 nastai,Ene hugcaand tsetserlegt hamragdaj chadalgui gertee unjij,daraa ni surguulid orood neg shireend 3-raa suuj surah gej hicheej yavna.Ene 8 jild tur zasag anhaaraldaa avch yu ch hiisengui,bur tartagt ni tulgaj neg yum olj harj baigaa yum baih daa.Arai denduu basamjilj baigaa yum bishuu!
109.7.225.xxx [109.7.225.xxx] 2014-12-18 17:11
medeej shuu dee deer bgaa hunii saihan setgel iim l bn
112.72.13.xxx [202.70.46.xxx] 2014-12-18 17:11
Tsagaa olson zow niitlel bn. ene asuudliig tor zasag shiidej ogmoor yumdaa
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2014-12-18 15:38
150 or unende xaanaa ch xurexgyi.daxiad emnelgud xeregteil bnda
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-12-18 13:48
Mongolyn guravdahi saya irgen arag tusheed toroosei. mongolyn urs mash olon bolog.
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2014-12-18 13:33
МАНАЙ МОНГОЛЫН ХҮН АМ ХОЁР САЯ ГЭЖ ЯРИАД БАЙДАГ. ЯГ ҮНЭНДЭЭ 4 САЯ ХҮРЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ. МОНГОЛЫН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ГАЗАР ИРГЭДИЙНХЭЭ ТОО ТОЛГОЙГ ЗӨВ ТООЛЖ СУРМААР ЮМ.
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-12-18 13:32
сэтгүүлчээ асуудлаа сайн судалж тодруулж бичээч бусад сайтаар Зам тээврийн яамны байранд хүүхдийн эмнэлэг байрлуулахаар боллоо гээд бичсэн байхад мэддэггүй юм уу. Засгийн газрын хуралдаанаас тэгж шийдсэн байна тэгээд ч эцэг эхчүүд өөрсдөө гэр бүлээрээ эрүүл зан үйлтэй байж хүүхдээ өвдүүлэхгүй байх үүрэгтэй хүүхэд өвдөх нь утаа хүйтэнтэй холбоогүй гэр бүлдээ сурсан зөв хооллолт дулаан хувцаслах /ганган нимгэн биш/ ханиаднаас урьдчилан сэргийлэх хоолойгоо зайлах гээд энгийн зүйлүүдийг сураагүй эцэг эх болсонд л байгаа юм

Бидэнтэй нэгдээрэй