Шууд Chart

Усайн Болт дахин дэлхийн аварга боллоо

2013-08-12 09:49:55

Ямайкын алдарт тамирчин Усайн Болт  ээлжит ялалтаа байгуулснаар дэлхий дахинаа түүний амжилт дахин нэг тод гялбаад авлаа. Олимпын зургаан удаагийн алтан медальт, дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг тэрээр Москвад болсон “Атлетикийн дэлхийн аварга”-ын 100 метрийн зайг 9.77 секундэд туулж аваргалсан байна. Одоо 26 настай ид гялалзаж яваа тус тамирчин “BBC SPORT”-д өгсөн ярилцлагандаа “Би түрүүлсэндээ маш баяртай байна, тэгэхдээ би илүү сайн байхыг хүсч байлаа. Тэмцээний 2-р хагас дуусахад миний хөл өвдөж эхэлсэн, яагаад юм мэдэхгүй дэлхий рекордыг эвдэж чадсангүй зүгээр л түрүүлж л чадлаа” гэж ярьжээ. Хэдий шинэчилж чадаагүй боловч дэлхийн рекорд түүнийх юм.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Усайн Болт дахин дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 2245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй