![](/uploads/201412/news/thumb/decf50aa4f4356e5b1c805341d727df8_x3.jpg)
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хотод энэ оны эхний 11 дүгээр сарын байдлаар 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдсон талаар та бүхэнд бид мэдээлж байсан. Та энэ мэдээллийг сонсоод миний хүүхэд л гэмт хэрэгт холбогдоогүй бол гэж анзаарахгүй орхиж боломгүй.
Энэ тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 9.8 хувиар, холбогдогч 5.4 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм.
Үр хүүхдийнхээ хүмүүжлийн төлөө цаг зав гаргадаг ээж аавууд олон. Харин завгүй гэсэн ганцхан үгээр өөрийгөө хаацайлж, хүүхдийнхээ хүмүүжилд цаг гаргадаггүй, сайн үлгэр дууриалгүй, хүүхдээ үргэлж загнаж зэмлэхийг урьтал болгодог, хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгаа талаар нь ярилцдаггүйн улмаас ээж аавууд цагдаагийн газрын хаалганы цаана хүүхэдтэйгээ уулзах тохиолдол багагүй байна.
Цахим гэмт хэрэг үйлддэг, хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг, хууль бус хөдөлмөр эрхэлдэг, сургуулиас завсардсан хүүхдүүд дийлэнх хувийг эзлэж байгаа ч амьдралын гачигдал зовлонгүй хайр халамжаар дүүрэн бидний ярьдгаар "буруу эрхэлсэн" хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ч байдаг.
Хүн болох багаасаа гэж сайхан үг байдаг. Гэр бүлийн уламжлалт сайхан харилцаа, эцэг эх үр хүүхдийн нандин холбоо алдагдах нь ихссэн энэ үед эх орныхоо хойч ирээдүй болсон үр хүүхдээ гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ажил бол багш сургууль, эцэг эх бүрийн хамтын ажиллагаа, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх чухал асуудал болж байгааг ӨНӨӨДРИЙН СЭДЭВ-ээрээ онцлож байна.
Таны хүүхэд хаана явна вэ | ||
Үзсэн: 2045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.