Шууд Chart

Улаанбаатар хотын олон нийтийн цагдаа нар сургалтад хамрагдлаа

2014-12-18 17:05:33

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 424 дүгээр тушаалаар олон нийтийн цагдаагийн алба хаагч нартай холбогдох дүрмүүдийн хэрэгжилтийг хангах,  сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах хяналт тавих үүрэг  бүхий ажлын хэсгийг байгуулж, олон нийтийн цагдаагийн ажилтныг  бэлтгэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөө батлагдсан. 

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт нийтдээ 190, улсын хэмжээнд Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ зэрэг есөн аймагт олон нийтийн цагдаа үйл ажиллагаа явуулж байна.
Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын НХЖХГ-аас нийслэлийн олон нийтийн цагдаа нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны талаар тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд алхам болгох зорилгоор сургалт зохион байгуулж байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Улаанбаатар хотын олон нийтийн цагдаа нар сургалтад хамрагдлаа   
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй