Шууд Chart

Архинаас үүдсэн аюул...

2014-12-19 08:58:50

Улсын хэмжээнд 2014 оны эхний 11 сарын байдлаар 24925 гэмт хэрэг бүртгэгдсэний 6138 буюу 24.6 хувь нь согтуугаар үйлдэгдэж,  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг 1703 буюу 7.3 хувиар өссөн байна. Үүнийг архинаас үүдсэн аюул гэж нэрлэлтэй.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нийслэлд 47 нэгжээр буурч, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт өссөн талаар албаны эх сурвалж ярьж байна.

Цагдаагийн байгууллагаас 2014 оны эхний 11 сарын байдлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 15 албан тушаалтан, 998 аж ахуйн нэгж байгууллагыг 350.863.000 төгрөгөөр торгож зөрчлийн улмаас хураагдсан спирт 11, архи 2871 шар айраг 3220, дарс 13 литрийг хураажээ.

Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах, орон тооны бус зөвлөлд шилжүүлж, шийдвэрлэсэн ба 21 насанд хүрээгүй хүнд буюу хориглосон цагт согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, 18 насанд хүрээгүй хүнийг авч ажиллуулсан зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан 224 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргэж шийдвэрлүүлсэн байна.

Энэ тоо баримтыг дагаад гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, дээрэм, танхай гээд архинаас үүдсэн аюул дагуулсан олон хэргүүд үйлдэгдэж байгаа тул иргэд та бүхэн архи дагуулсан аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Архинаас үүдсэн аюул...  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй