Английн “The Guardian” сонины цахим хуудсанд “Гудамжны хоол” нэртэй булан бий. Энэ нь хэдийгээр гудамжны гэгддэг ч орон орны хамгийн амттай зууш, түргэн хоолыг танилцуулж, яаж хийхийг зааж өгдөг юм.
“The Guardian”-ынхан энэ удаад манай хуушуурыг “Махтай, шарсан боорцог” гэж онцложээ.
“Монголын энгийн атлаа маш амттай, хурдан болдог, Монголын хаана ч элбэг, дээр нь хямдхан. Хамгийн гол нь нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, хоолны соёлыг мэдрүүлнэ” гэж тэд бичсэн байна.
“Монголд оччихоод хуушуур идэлгүй буцвал алдас болно шүү” гэж сонины хамт олон уншигчдадаа сануулжээ.
Хуушуурыг хамгийн амттай хоолоор шалгаруулжээ | ||
Үзсэн: 4438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.