Шууд Chart

“Аравгар хээр” холбооноос шилдэг бичлэгийн уралдаан зарлалаа

2010-01-18 01:34:56

 “Эрийн гурван наадам”-ын нэг болох  хурдан морины уралдааныг тойрсон элдэв янзын бусармаг үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна хэмээн “Аравгар хээр”  морин спорт уяачдын холбооноос үзэж байгаа аж. Тиймээс  энэ талаар баримтаар хөндсөн, асуудал дэвшүүлсэн шилдэг нийтлэл, бичлэгийн уралдааныг “Аравгар хээр”  холбооноос зарлаж байна.  Морь сонирхогч хэн бүхэн уг уралдаанд оролцох боложмтой ажээ. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийтлэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, сурвалжлага, эргэцүүлэл зэрэг  чиглэлээр бичсэн байх ёстой аж. Уралдаанд оролцох бүтээлийг хэвлэн нийтлүүлэх хугацаа энэ сарын 18-31 хүртэл  юм байна. Нэгдүгээр байр   нэг хүн  500,000 төгрөг, хоёрдугаар байр нэг хүн    300,000 төгрөг, гуравдугаар байр нэг хүн  200,000 төгрөг, тусгай байр  гурван хүн тус бүр 50,000 төгрөг хүртэх юм байна.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

“Аравгар хээр” холбооноос шилдэг бичлэгийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй