Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлд шүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийн байдлыг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг хангуулах зорилгоор хяналт шалгалт хийгдсэн.
Шалгалтанд Нийслэлд шүдний өвчний эмчилгээ оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 241 эмнэлгийн 30% буюу 84 эмнэлэг хамрагдав. Мөн эмнэлгүүдтэй гэрээгээр ариутгал хийж байгаа “Ажин үжин”, “Sound health service” компаниудын үйл ажиллагаатай танилцаж заавар, зөвлөмж өгч ажиллав.
Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ХХЭМБ-дад /амбулаторийн/ нийт 899 их эмч ажиллаж байгаагаас 384 нь буюу 42,7 хувийг шүдний эмч нар эзэлж байна. Эдгээрээс эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн 17 буюу 4,2 хувь, шүдний техникч 117 /давхардсан тоогоор байх/ ажиллаж байна.
Шалгалтанд хамрагдсан нийт эмнэлгүүдийн 51,8 хувь нь түрээсийн, 48,2 хувь нь өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн дарга, захирал нарт дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
1. Байгууллагын чанарын багийн үйл ажиллагааг тогтмолжуулах, чанар сайжруулах төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллах
2. ЭМС-ын 2014 оны “Журам батлах тухай” 186, “Заавар батлах тухай”187 дугаар тушаалуудыг сайтар судлан, хэрэгжүүлэн ажиллах
3. Эмнэлгийн яаралтай тусламжийн эм тарианы хангалтыг сайжруулах, орлого зарлагыг хөтлөх, эмийн гаж нөлөөг тушаалын дагуу хөтлөх, мэдээлэх
4. Мэс ажилбар, мэс засал хийлгэсэн тохиолдолд хяналтын хуудас, зөвшөөрлийг холбогдох тушаалын дагуу авч баталгаажуулах
5. Эмнэлгийн захирал нар эмнэлгийн дотоод ажил үүрэг, халдвар хяналтын зааварчилгааг боловсруулж батлан, мөрдөж ажиллах
6. Эмнэлгийн ажилтнуудыг төгсөлтийн дараах сургалтанд хамруулах, багц цагийн баталгаажуулалтыг жил бүр хийлгэж хяналт тавих
7. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг жилд 2 удаа эмнэлзүйн шинжилгээнд хамруулж, эрүүлжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах, вакцинжуулалтад бүрэн хамруулах
8. Эмнэлгийн дотоод хяналтыг сайжруулах, гадаад хяналтанд тогтмол хамруулах зорилгоор арчдас, агаарын шинжилгээнд улирал бүр хамрагдах
9. Ажлын байрны сургалтыг тогтмолжуулах, баталгаажуулах
10. Орчин үеийн ариутгал халдваргүйтгэлийн бодисыг үйлчилгээндээ нэвтрүүлэх, зааврын дагуу ашиглаж хэвших
11. Багаж хэрэгсэлийг мэргэжлийн байгууллагаар ариутгуулж байгаа тохиолдолд угаалгыг тухайн мэргэжлийн байгууллагаар бүрэн хийлгэх
12. Мэргэжлийн зөвлөх эмчийн үзлэгийг зохион байгуулж НАСС-тай хамтран ажиллах
13. Мэргэжлийн ариутгагчийн сургалтанд сувилагч, эмч нарыг хамруулах
Шүдний хувийн эмнэлгүүдэд зөвлөмж хүргүүлэв | ||
Үзсэн: 2807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.