Шууд Chart

Шар айрагны шилээр аварга том гацуур барьжээ

2014-12-19 11:59:38

 Дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой гацуур мод сүндэрлэж, гэрлэн чимэглэл нь гялалзаж байна. Тэгвэл Нигерт пивоны лонхоор асар том гацуур хийжээ.

Тус улсын Лагос хотноо пивоны лонхоор хийсэн шинэ жилийн гацуур сүндэрлэсэн байна. Энэхүү аварга гацуурыг тус улсын пиво үйлдвэрлэгч анхны компани болох “Nigerian Breweries” компанийн “Star Lager” брэндийн пивоны 8000 гаруй лонхоор барьжээ.

Тус пиво нь энэ улсын дотооддоо үйлдвэрлэсэн анхны шар айраг  гэдгээрээ олон улсад танигддаг юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шар айрагны шилээр аварга том гацуур барьжээ  
Үзсэн: 2445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй