Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд, Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга дуусах шатандаа оржээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцож байгаа бөгөөд 70 сэтгүүлч саналаа ирүүлээд байгаа ажээ.
Спортын салбарт ажилладаг сэтгүүлчид гурван тамирчинд санал өгнө. Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшиж байгаа ажээ. “Бөртө чоно-2014” наадам арванхоёрдугаар сарын 25-нд болох ба ёслол хүндэтгэлийн арга хэмжээг МҮОНТ оройн 21:00 цагаас шууд дамжуулна.
“Бөртэ чоно-2014”-ийн санал асуулга явагдаж байна | ||
Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.