Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын эхний хэсэг энэ сарын 11-нд ОХУ-ын Красноярск хотыг зорьсон билээ. Красноярскт хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа Монголын тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.Г.Миндиашвилийн нэрэмжит насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо. Гавьяат тамирчин Б.Наранбаатар тус тэмцээнд жин өгсч 60 кг-д өрсөлдөн, хүрэл медаль хүртсэн байна. 60 кг-ын жинд нийт 73 бөх өрсөлджээ. Тэмцээний 55 кг-ын жинд өрсөлдсөн Д.Цогтбаатар, 66 кг-ын жинд хүч үзсэн П.Өнөрбат нар мөнгө, 84 кг-д өрсөлдсөн Д.Түгждорж хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэйчүүдээс Отгонтөгс (59 кг), Пүрэвхүү (67 кг) нар хүрэл медаль хүртжээ.
Чөлөөт бөхийн баг тамирчид нэгдүгээр сарын 26 хүртэл хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлэх бөгөөд энд үлдсэн зарим бөхчүүд долоо хоногийн сүүлээр Красноярскийг зорих юм. Ингээд манай тамирчид тус хотод энэ сарын 29-31-нд болох алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит олон улсын гранпри тэмцээнд өрсөлдөнө.
Чөлөөтийнхөн Д.Г.Миндиашвилийн тэмцээнээс зургаан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.