Арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Улсын чадаагүйг хувийнхан хийг, саад л бүү болоосой”, “Аймгуудыг хот болгоход ганцхан юм дутуу”, “Япон технологиор барьсан зоорь хүлээлгэн өглөө”, “2014 оны залуугаар О.Амартүвшин, Л.Гантөмөр нар тодорлоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замгүй барилгыг хүлээж авахгүй” зэрэг нийтлэл, сурвалжлагуудыг онцложээ.
“Өдрийн сонин”-д “М.Энхсайхан: Хүн бүр чадлаараа зүтгэхээс өөр замгүй гэж бодож энэ албыг нь авлаа”, “Ягаан Гажидаар овоглосон гавьяатынх”, “Төрийн албан хаагчдын мөнгө хүүлэх арга буюу банкны хүүгээр баяжигсад”, “Э.Батбаяр: Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлдэг эрх зүйн ухамсар, соёл дутагдаж байна”, “Шинэ жил яахав, архиа л багасгая” зэрэг мэдээллүүдийг нийтлэжээ.
"Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “З.Баянсэлэнгэ: Мөнгө авсан нь үнэн бол гишүүнээсээ татгалзахад бэлэн”, “Дэлхийн хаанаас ч хувьцаагаа хянах боломжтой боллоо”, “Гэр хорооллын 40 мянга гаруй айлыг цахилгаанжуулжээ”, “Худалдааны хууль батлахыг хүслээ”, “Н.Алгаа: Гацуурхан төслийг хэрэгжүүлэгч төрд санал тавьсан” гэх материалыг нийтлэсэн байна.
“Үндэсний шуудан” сонинд “Д.Дорлигжавын үргэлжлүүлэх шинэтгэлийн сураг”, “Монголын эзэнт гүрний үеийн түүхэн баримт, эх сурвалжуудыг олж тогтооход Ватикантай хамтарна”, “Ч.Сайханбилэг: Боломжоо хөгжил дэвшил болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе”, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” шинэчлэгдэн хэвлэгдлээ” зэрэг чухал мэдээлэл хэвлэгдсэн байна.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас эрхэм уншигч та “Ж.Эрдэнэбат: Ойрын хугацаанд өрийн таазыг хуульд нийцүүлэх боломжгүй”, “Налайхыг хот болгох төлөвлөгөө боловсруулжээ”, “Б.Батболд: Монголын балетчид Азидаа хамгийн сайхан биетэй”, “Бурхан бологсдын хойдод буян үйлдлээ”, “Гоцлол дуучин О.Хүрэлбаатар дэд байр эзэлжээ” зэрэг ярилцлагыг уншиж болно.
“Улс төрийн тойм” сониноос та “З.Баянсэлэнгэ: Надтай холбоотой гүтгэлгийг МАНАН-тай холбоотой олигархиуд гаргасан”, “Д.Бат-Орших: Зөв технологийг нутагшуулж байж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ”, “Өвлийн өвгөнөөс гуйх гуйлт байна” зэрэг материалыг уншиж болох юм.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.