1858 оны энэ өдөр Италийн хөгжмийн зохиолч Г.Пучини мэндэлсэн байна.
1937 оны энэ өдөр Оросын зохиолч Э.Н.Успенский мэндэлжээ.
1943 оны энэ өдөр Америкийн улстөрч, Дэлхийн банкны захирал асан Пол Вулфовиц мэндэлжээ.
1790 оны энэ өдөр А.Суворовын удирдсан Оросын цэрэг Туркийн Измаил цайзыг эзэлжээ. Одоо энэ хот Украины Одесс мужид оршдог.
1887 оны энэ өдөр Ито Хиробуми Японы анхны Ерөнхий сайд болжээ.
1857 оны энэ өдөр Орост шуудангийн анхны маркийг гаргажээ.
1989 оны энэ өдөр Берлин дэх Бранденбургийн хаалгыг 28 жилийн дараа нээж, хоёр Герман улсыг нэгдсэнийг тэмдэглэсэн байна.
1989 оны энэ өдөр Румынд ард иргэд долоо хоног жагсаал, тэмцэл өрнүүлсний дараа Чаушескугийн дэглэмийг халж, Ион Илиеску Ерөнхий сайд болжээ.
1992 оны энэ өдөр Триполи хотын ойролцоо “Боинг-727” онгоц осолдож, 157 амь насаа алдсан аж.
2009 оны энэ өдөр Серби улс Европын холбоонд элсэх хүсэлт гаргажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд | ||
Үзсэн: 1922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.