Польш улсын Дабки хотноо болж буй 100 буудалт даамын өсвөр үе (U17), залуучуудын (U20) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дуусна. Тус тэмцээнд манай улсаас есөн даамчин оролцож оюун ухаанаа уралдуулж байгаа бөгөөд залуучуудын эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж буй Ц.Сүхбат хоёрдугаар байрт бичигдэж байна.
Тэрээр өчигдөр долоо дахь өрөгт Беларусын А.Куницаг хожиж, 10 оноотой болсон бөгөөд өнөөдөр найм дахь өргөө гуравт бичигдэж буй Латвийн А.Тункевичтэй тоглох юм. Мөн энэ насанд өрсөлдөж буй Ц.Отгонбилэг 12, А.Сулеман 20-р байрт, залуучуудын эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж буй их мастер М.Нямжаргал 8 оноотой есдүгээр байрт бичигдэж байна. М.Нямжаргалын хувьд бямба гарагт болсон блиц тоглолтод зургаадугаар байрт шалгарсан юм.
Өсвөрийн хөвгүүд, охидууд (U-17) есөн өрөг тоглох бөгөөд хөвгүүдээс М.Шийравжамц, охидоос М.Одгэрэл нар долоодугаар байрт бичигдэж байна. Тэмцээн есөн өрөг тоглож, аваргуудаа тодруулах юм.
Ц.Сүхбат хоёрдугаар байрт бичигдэж байна | ||
Үзсэн: 1869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.