Шууд Chart

"Ганц морь" юунаасаа ч түрүүлэх гэж мэрийх билээ

2014-12-22 10:55:15

Монгол Улс албан ёсоор ганцхан хоттой. Тэр нь Улаанбаатар. Үндсэн хуульд "Нийслэл нь хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн" гээд заачихсан болохоороо хот гэж ойлгогдож байгаа юм. Харин Эрдэнэт, Дархан гээд тэрчлэн аймгийн төвүүдийг сүүлийн 20 гаруй жил сумын төв гэж нэрлэсээр ирлээ. Тэгэхээр Монгол Улс ердөө ганцхан хоттой болчихсон гэсэн үг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ч "Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана" гэжээ. Чухамдаа хуулийн иймэрхүү заалтын улмаас Монгол үндсэндээ ганцхан хоттой, дэлхийн цорын ганц улс болж хувирчихаад байгаа юм.

Уг нь өмнөх нийгмийн үед хүн амынх нь тоог харгалзан хотын статусыг тогтоож байсан. Тухайлбал, 10 мянгаас дээш хүн амтай, тухайн бүс нутгийн засаг захиргааны төвийг хот хэмээн нэрлэж байсан байх юм. Тэр үед 18 аймгийн төв, тэгээд Дархан, Эрдэнэт гээд 21 хоттой байсан аж. Хожим нь хотын тоогоо хуулиар цомтгохдоо "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулна" гэж хуульчилсан ч үндсэндээ хот гэгдэж байсан газрууд маань сумын зиндаа, зэрэг дэвтэй байсаар өнөөг хүргэж байна. Аливаа юм нэрнээсээ эхлээд мөн чанартайгаа дүйж байх ёстой биз дээ. Хуулиар хотынхоо хэм хэмжээг доош нь хийж җижгэрүүлснээрээ монголчуудын олсон нь юу билээ, алдсан нь аль хэр билээ гэдгийг эргэцүүлэх цаг одоо болжээ. Үүний зовлон бэрхшээлийг амсч яваа хүмүүс бол орон нутгийн удирдлагууд гэж болно. Тэд ч энэ талаар санал гомдол нэлээдгүй илгээдэг. Адаглаад гадаад орнуудын ижил төстэй хоттой холбоо харилцаа тогтооё, хамтран ажиллая гэхээр "Өө танайх чинь сум юм байна шүү дээ. Тиймээс та нар тэр жишгээрээ л сумын хэмжээний суурин газартай хамтран ажилла" гээд гэдийчихдэг гэсэн. Тэгээд буйдхан нэгэн тосгоны нэр хэлээд "эднийхтэй та нар хамтар" гэх жишээний.

Аймгийн төв, сум хоёрыг ижил түвшинд авч үзэх нь адуу, хонь хоёрыг жишихтэй адил санагдаж байна. Эрх зүй, эдийн засгийн чадавхи, зам харилцааны нөхцөл, хүн амын байршил, адаглаад боловсролын түвшин гээд энд өдөр,  шөнө шиг ялгаа бий. Хот гэдэг угаасаа тухайн нутаг дэвсгэр дэх удирдлага, хөгжлийн чиг хандлага, нийгмийн бүхий л харилцааны цогцыг агуулсан өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэр, улсын хөгжлийн илэрхийлэл болсон онцгой статус байх ёстой. Ер нь яаж ч бодсон статусаа өргөж байж л хөгжих нь тодорхой. Тэгэхээр хот гэдэг нэрнээс халгаад байх хэрэггүй байлтай юм. Дэлхийн улсууд аль нэг хотоо чөлөөт бүс хэмээн зарлаж тэнд хөрөнгө оруулагчдыг далладаг. Манайд Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс гээд зарлачихсан. Гэсэн атлаа одоо хүртэл сумын статустай. Хэрэг дээрээ Замын-Үүд гэхэд Дорноговь аймгийн төсвийн 90 хувийг дангаараа бүрдүүлдэг. 13 мянга гаруй суугуул оршин суугчтай, өдөр бүр 2000-10000 хүн үүгээр дайран өнгөрдөг. Тэгэхэээр Замын-Үүдийг хотын статустай болгох шаардлага эхний ээлжинд бий. "Эдийн засгийн чөлөөт бүс Замын -Үүд сум" гээд гадныхны өмнө сууж байлтай биш. Замын-Үүдтэй хаяа нийлэн байгаа Эрээн гэхэд хотын статустай бөгөөд Хятадын хилийн 13 нээлттэй хотын тавдугаарт эрэмбэлэгддэг гэсэн.

Замын-Үүдээс гадна Эрдэнэт, Дархан, Багануур, Сүхбаатар гээд хүн ам олноор төвлөрсөн сумын төвөө хот болгон нэршүүлэх шаардлага байна. Тэгээд тэдгээр нь төсөв хөрөнгө, эрх зүйн өргөн эрх мэдэлтэй, Засгийн газартайгаа шууд харьцдаг, шат дамжлага багатай баймаар. Энэ нь бүс нутгийг хөгжүүлэх, удирдлагын болон хүн амын хэт төвлөрлийг сааруулах нэг боломж гэж ойлгогдож байна. Дагуул хот, сумын төвүүдийг хөгжүүлж байж хүн амын төвлөрлийг сааруулж чадна. Түүнээс биш хотод олон давхар орон сууц барьснаар ачаалал буурна гэж байхгүй. Хотуудтай байж л хөгжлийн өрсөлдөөн өрнөнө шүү дээ. "Ганц морь" юунаасаа ч түрүүлэх гэж мэрийх билээ дээ.    
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

"Ганц морь" юунаасаа ч түрүүлэх гэж мэрийх билээ   
Үзсэн: 4824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-01-02 20:13
Ih aytaihan sait bna. mundag niitlelch bna amjilt husey
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-02 09:08
МЕТРО ны асуудлаа маш түргэн ойрын жилүүдэд шийдэж чадвал замын түгжирлээс гарах хамгийн сонгомол шийдвэр болж үлдээд байна "нарны гүүр" шиг гүүр олон газар төлөвлөвөл машины түгжирэл багасах 2- дахь сонгомол арга Одоо бол хот доторхи уулзвар гэрлэн дохионууд бол үнэхээр нүдээ олсон зөв төлөвлөлт , зөв шийдлүүд болсон "сонсголонгийн" 5,5 КМ замын шинэчлэл хурдан ашиглалтад орчихвол хотын төвийн авто замын ачаалал зохих хэмжээгээр багасна гэдэг нь ойлгомжтой нөхөд өө ...
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-02 09:08
МЕТРО ны асуудлаа маш түргэн ойрын жилүүдэд шийдэж чадвал замын түгжирлээс гарах хамгийн сонгомол шийдвэр болж үлдээд байна "нарны гүүр" шиг гүүр олон газар төлөвлөвөл машины түгжирэл багасах 2- дахь сонгомол арга Одоо бол хот доторхи уулзвар гэрлэн дохионууд бол үнэхээр нүдээ олсон зөв төлөвлөлт , зөв шийдлүүд болсон "сонсголонгийн" 5,5 КМ замын шинэчлэл хурдан ашиглалтад орчихвол хотын төвийн авто замын ачаалал зохих хэмжээгээр багасна гэдэг нь ойлгомжтой нөхөд өө ...
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-02 08:53
Дархан ,Сэлэнгэ ,Эрдэнэт ,Багануур ,Замын үүдийг хотын статусд оруулбал естой зөв санаа дээр нь НАЛАЙХ- энэ оноос эхлэн хот болгож эхэлмээр байна налайх руу БАРИЛГА МОДНЫ БҮХ захыг нүүлгэвэл үнэхээр манай улсын 2 дахь хот болж хөгжихөд бэлхнээ байгаа юм биш үү Үүний дараа ТӨВ аймаг ЗУУН МОД хот болговол үнэхээр боломжийн байршилтай Их дээд сургуулиудыг НАЛАЙХ ,ЗУУН МОДОД барьж эхлэх хэрэгтэй ТЭГВЭЛ ард иргэддээ ч ,Улсадаа ч зардал чирэгдэл бага гарах болов уу ? даа
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2014-12-30 17:04
Улаанбаатар сум гэх нь зөвөө ккккк
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2014-12-30 14:54
Дархан сум гэж энд тэндхийн байгууллагын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт ажлаа тайлагнадаг газар байна. Дархан хот болгоод орон тоог ч цомхон болговол зүгээр дээ
182.160.35.xxx [182.160.35.xxx] 2014-12-30 09:12
угаасаа нүүдэлчинээрээ бахархадаг юм чинь хотгүй байяаа. тэгвэл төрийн 3 өндөр, 76 нар маань хөдөөний болчихнээ. иймээё ганц хоттойгоо гангарцгаая
182.160.35.xxx [182.160.35.xxx] 2014-12-30 09:07
энэ 76 гаас ганц нь энэ тагтаа дайны байхгүй яав даа.
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-12-27 09:32
Цаг хугацаанаас түрүүлэх гэж л мэрийнэ дээ.Чоно
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2014-12-25 18:31
zov shuu
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-24 12:59
Замын-Үүд, Эрдэнэт, Дархан, Багануур, Сүхбаатарыг хот болгох нь зөв өө. Монгол Улс олон хоттой байхын бол хөгжил ирнэ шүү. Ядаж хоорондоо өрсөлдөнө. Хүн ам нь тархана. Утаа багасна, хүмүүс нь эрүүл агаараар амьсгална гээд олон давуу талтай.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-12-22 14:30
Өөө яшиг зүгээр Улаанбаатар сум болчие
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2014-12-22 11:29
хотгүй монгол

Бидэнтэй нэгдээрэй