Премьер лигийн "Ливерпүүл" клуб өнгөрсөн зун Луис Суарезийг орлуулахаар Итали довтлогч Марио Балотеллиг авч ирсэн ч тэр улирлыг гоолгүй өндөрлүүлж, тун муу байгаа билээ. Тэгвэл түүнийг "Наполи" руу зээлээр явуулж түүний оронд өөрсдийн хуучин довтлогч болох Фернандо Торресийг эргүүлэн авахаар төлөвлөж байна. Торресийн хувьд "Челси" клубт харьяалагдаж байгаа хэдий ч одоогийн байдлаар "Милан" клубт зээлээр хүчин зүтгэж байгаа бөгөөд төдийлөн хангалттай сайн тоглолт үзүүлж чадахгүй байгаа юм.
Мөн "Челси" -гийн зүгээс түүнийг үнэгүй явуулахад бэлэн хэмээн саяхан мэдэгдээд байгаа нь "Улаанууд"-ын хувьд хуучин довтлогчоо эргүүлэн авах боломжтой болгож байгаа юм. Харин Марио Балотеллигийн хувьд "Ливерпүүл"-д газардсан цагаасаа эхлэн одоог хүртэл хангалттай сайн тоглолт үзүүлэхгүй байгаа бөгөөд Премьер лигт ганц ч гоол хийж чадаагүй байгаа нь түүнийг "Наполи" руу зээлээр явуулахад хүргээд байна.
Балотеллиг зээлж, Торресийг эргүүлэн авна | ||
Үзсэн: 1682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.