Шууд Chart

Роналдогийн хүрэл хөшөөг босгожээ

2014-12-22 11:37:47

1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалын Мадейра аралын Фуншал хотод төрсөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдог Мадейрагийн иргэд хүлээн авсан байна.

Тус хотод Роналдо 2.4 м-ийн өндөртэй, 800 гаруй кг жинтэй 'CR7' хүрэл хөшөөтэй боллоо. Кристиано Роналдо: "Мадейрад хөшөөтэй болсондоо би маш их бахархаж байна. Энэ мөчийг гэр бүл болон Мадейрагийн ард иргэдтэй хуваалцах үнэхээр сайн байна. Та бүхний халуун дулаан хүлээн авалтанд баярлалаа" хэмээн сэтгэлээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Роналдогийн хүрэл хөшөөг босгожээ  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй