Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай ажлаа өгөх болсон талаар манай цахим хуудас мэдээлсэн. О.Магнай мэдэгдэл хийх үеэрээ хийсэн ажлаа тайлагнав. Тэрбээр "Архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгаа бүрэн зогссон. Орон сууцны метр, квадратын зөрүүг арилгаж нэг тэрбум орчим төгрөг буцааж олгуулсан. Нефть импортлогч компаниуд иргэдийг хохироохгүй байх тал дээр арга хэмжээ авч ажилласан. Циркийн хувьчлалтай холбоотой асуудлыг шүүхэд өгсөн. Гэвч харамсалтай нь том дарга нарын нөлөөгөөр энэ ажил удаашралтай байгаа. Энэ ажлыг авах хүн дуусгах ёстой. Мөн худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээний газруудын бие засах газрууд, орох үүдийг үнэ төлбөргүй болгосон. Манай байгууллага Монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг газар болсон. Одоо иргэд О.Магнайд, ШӨХТГ-т хандая гэдэг болсон" хэмээн өнгөрсөн 2.4 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэсэн юм. Энэ хугацаанд тус газар нийтдээ 6000 гаруй иргэний хүсэлт, өргөдөл гомдлыг бүртгэжээ. "Цаашид юу хийх" талаар сэтгүүлч асуухад, "Төрөө цэвэрлэнэ" гэв.
О.Магнай хийсэн ажлаа тайлагналаа | ||
Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.