Шууд Chart

Г.Алтанхүүг шүүх хурал дахин хойшлов

2014-12-22 14:07:41

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Г.Алтанхүүг шүүх хурал өнөөдөр дахин хойшиллоо. Дүүргийн эрүүгийн хэргийн  нэгдүгээр шүүх дээр болсон өнөөдрийн хуралдаанаар шүүх хурал дээр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байна. Уг дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч гаргасан учраас шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болгожээ. Түүний шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд болж, шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт шинжээч томилуулахаар болсон юм. Шүүгдэгч Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгаа юм.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Г.Алтанхүүг шүүх хурал дахин хойшлов   
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй