Шууд Chart

Антон Шипулин анхны түрүүгээ авлаа

2014-12-22 14:54:59

Словенийн Поклюка хотноо биатлоны дэлхийн цомын гурав дахь гараа боллоо. Тус гарааны эрэгтэйчүүдийн 10 км-ын спиринт төрөлд ОХУ-ын Антон Шипулин манлайлж, дэлхийн цомын анхны түрүүгээ авлаа. Орос биатлонч 23:18:.6 хугацаанд замаа дуусгасан юм. Энэ гарааны хоёрдугаарт Австрийн Д.Ландертингер түүнээс 11 секунд хоцорч мөнгөн медаль зүүжээ. Харин Норвегийн Х.Свендсен өнгөнд хурдалсаар гуравдугаарт орсон байна.

Гэвч Х.Свендсен 12.5 км-ийн эрэгтэйчүүдийн хөөх уралдаанд түрүүлсэн юм. Энэ нь түүний карьерийн 38 дахь түрүү юм. Үүний 12 нь спринт уралдааных байсан бол хоёрыг нь энэ жил авсан гэнэ. Энэхүү хөөх уралдааны төрөлд ОХУ-ын Антон Шипулин, Францын Мартен Фуркад нар удаалсан байна. 

Словенийн Поклюка хотноо болсон гарааны эмэгтэйчүүдийн спринт уралдаанд Чехийн Г.Соукалова бүх биатлончдыг ардаа орхисон бол Итали бүсгүй Д.Вирьер түүнээс 18 секундээр хоцорч бариалжээ. Гуравдугаар байрт Украйны залуу биатлонч В.Семеренко орсон байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Антон Шипулин анхны түрүүгээ авлаа   
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-12-22 15:55
украйны залуу биатлонч бүсгүй кккккк
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-22 15:11
tenegnvvdee 2 dah tvrvv gej yumyg yadaj zuw orchuulaad tabildaa teneg malnuud

Бидэнтэй нэгдээрэй