Солонгосын хамгийн шилдэг, хамгийн олон жүжигчин, дуучин, хөтлөгч одуудтай "SM" энтертайнмент групп, өөрийн багтаа авах ирээдүйн оддын сонгон шалгаруулалтыг, анх удаагаа ОХУ, Казакстан, Тайланд, Индонези, Сингапур, Монгол, Канад зэрэг орнуудад хийх гэж байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг дуучин, бүжигчин, жүжигчин загвар өмсөгч, хөгжмийн зохиолч, зохиолч гэсэн зургаан төрлөөр явуулахаар болсон байна. Ялагч болсон авьяаслаг залуустай гэрээ байгуулан цаашдаа хамтран ажиллах юм.
‘2015 S.M. Global Audition ’ гэж нэрлэгдэж буй уг сонгон шалгаруулалт нь есөн орны 28 хотод, энэ оны нэг сараас эхлэн таван сар үргэлжлэх юм байна.
Солонгосын хөгжмийн зах зээлд өрсөлдөнө | ||
Үзсэн: 1295 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.