Шууд Chart

Е.Плющенкод япончууд бэлэг барив

2014-12-23 09:59:32

 

Олимпийн хошой аварга, ОХУ-ын уран гулгагч Е.Плющенко нь арлын Японд В.Путинээс ч илүү нэр хүндтэй ба япончуудын хамгийн сайн мэдэх орос хүнээр шалгарчээ. 

Улмаар Евгений Плющенкод Японы шүтэн бишрэгчид нь шинэ жилийн бэлэг илгээсэн байна. Энэхүү бэлэг нь уран гулгалтын хааны төрхийг дууриалган урласан орос хийцийн модон хүүхэлдэй байсан ба Е.Плющенкогийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Тэрбээр инстаграм хуудастаа бэлэгнийхээ зургийг нь нийтлэжээ.
Мөн Японы шүтэн бишрэгчид Е.Плющенког комикс ном болон анимэ хүүхэлдэйн киноны баатраар дүрслэх бодолтой байгаагаа ч илэрхийлжээ.

 

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Е.Плющенкод япончууд бэлэг барив   
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй