Шууд Chart

"Бөртэ чоно-2014" оны шилдэгт нэр дэвшигчид

2014-12-23 10:11:02

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулах “Бөртэ чоно” спортын тэргүүн дээд шагнал гардуулах ёслол ирэх пүрэв гараг буюу арванхоёрдугаар сарын 25-ны 21:00 цагаас МҮОНТ -ийн 600-гийн студид болох гэж байна.

Шилдэг тамирчдыг уламжлал ёсоор Монголын спортын 100 орчим сэтгүүлч санал хураалтаар тодруулна. Тус санал хураалт өчигдөр дууссан байна.

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно" шагнал гардуулах ажиллагааны энэ жилийн онцлог нь олон улсын жишгийн дагуу анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг нэрлэх юм. Ингэхдээ оны шилдэг тамирчид, спорт тоглоомын баг, дасгалжуулагч гэсэн номинациар шилдгүүд тодрох учиртай.

Ингээд "Бөртэ чоно-2014"-д нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Оны шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид

Оны шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид

Оны шилдэг баг

/Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг/ -Азийн наадмын 11 багаас шөвгийн наймд үлдсэн, Азийн элсний спортын наадамд шөвгийн дөрөвт үлдсэн

/Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг/-Азийн наадамд 16 багаас шөвгийн наймд үлдсэн

/Хоккейн шигшээ баг/ -Challenge cup тэмцээний хүрэл медальт

Оны шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчид:

Одвогийн Балжинням-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Дамдинбазарын Батсүрэн-Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Дашгомын Баттулга-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Жамсрандоржийн Баярсайхан-Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Лхагвын Ундралбат-Буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Цэрэнбаатарын Хосбаяр-дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн үндсэн багш

Цэрэнбаатарын Цогтбаяр-Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Шархүүгийн Цэвэлмаа-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар тус тус нэр дэвшлээ.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Бөртэ чоно-2014" оны шилдэгт нэр дэвшигчид  
Үзсэн: 1949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй