Шууд Chart

Сонины онцлох тойм

2014-12-23 10:17:05

Өдөр тутмын сонины өнөөдрийн дугаараас онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. 

“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа “Улаан тарианы эрэн үе эхэллээ”, “Тавантолгойн ордод Монгол, Хятад, Японы хамтарсан түншлэл хөрөнгө оруулна”, “Циркийн үйл ажиллагааг шалгаад өгөөч”, “Дарханд нойтон соронзон баяжуулах үйлдвэр нээлээ”, “Ичиножёо А.Ичинноровыг бүх Японы шилдэг бөхөөр тодруулжээ” зэрэг нийтлэл оруулжээ. Мөн “Л.Амаржаргал: Энэ сард согтууруулах ундаанаас үүдэж 101 осол гарсан”, “Б.Замбалгарав: Олонд танигдах гэж яарч, буруу алхам хийгээгүйдээ баярладаг” зэрэг тодруулга , ярилцлагуудыг уншиж боломжтой юм.
“Өдрийн сонин” энэ өдрийн дугаартаа “Супер лиг супер болж байна”, “Улаанбаатараас зарагдсан барааг Улаан-Үдээс буцаан татдаг болжээ”, “Төрийн алба хаагчдын мөнгө хүүлэх арга буюу банкны хүүгээр баяжигсад” зэрэг нийтлэлүүдийг нийтлэжээ. Түүнчлэн “Ч.Улаан: Энэ мэдээлэл танай нам дотроос ирсэн шүү гэж хэлсэн”, “Т.Батцэцэг: “Дэлхийн мисс”-т өөртөө харамсахааргүй оролцлоо”, “Какүрюү М.Ананд Сумогийн түүхэнд аваргыг бурхан гэж ойлгодог сайхан уламжлал бий” зэрэг ярилцлагууд багтжээ.
“Зууны мэдээ” сонины шинэ дугаараас “Шинэчлэлийнхэн эхлүүлсэн шинэчлэлийг шийдлийнхэн зогсоох уу”, “ДЦС IV-ийн өргөтгөл ашиглалтад орлоо”, “АН-ын фракцуудын тэмцэл хурцадлаа”, “МҮБХ хууль бус үйл ажиллагаагаа зогсоо”, “С.Дэмбэрэл: Төрийн нарийн бичгийн даргад нэг хүнээ сойно” зэрэг нийтлэл ярилцлагуудыг онцлож байна.
“Үндэсний шуудан” сонинд “Манай нийтлэлийн баатрууд байрандаа төвхнөжээ”, “Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв үүдээ нээлээ”, “Нэгдүгээр сарын 2-ныг амралтын өдөрт шилжүүлэв”, “Хямд рубль бидэнд ашигтай юу”, “Малала: Миний сул дорой байдал тэр өдөр үхсэн” зэрэг мэдээ, мэдээллүүд нийтлэгджээ.
“Улс төрийн тойм’ сонины шинэ дугаарт “Ч.Сайханбилэг ярьснаа хийж чадвал В.Путин шиг дархлагдана”, “Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн шийдвэрээ цуцлах уу”, “Ц.Даваасүрэн: Албан тушаалын тоог нэмж ард түмний халаасыг тэмтэрч болохгүй” зэрэг материалууд нийтлэгджээ.
“Засгийн газрын мэдээ” сонин “Үг ба үр дагавар”, “Бүжиглэх эрхгүй улс”, “Хулгайчдаа илрүүлж дөнгөхгүй байгаа цагдаагийнханд сануулах нь”, “Н.Төмөрбаатар: Дархан хүн амьдралынхаа туршид суралцдаг” зэрэг мэдээ, мэдээллүүдийг нийтлэжээ.
“Монголын үнэн” энэ өглөөний дугаартаа “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг засварлахад дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай”, “Шүүхийн тухай багц хууль хэт шоронжсон учраас эргүүлэн татсан гэв үү” зэрэг нийтлэлүүд болон “Б.Баатарсүрэн: Томуугийн дэгдэлт бууртал өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана, “Аль Пачино: Би дахин давтагдашгүй хүн”, “Э.Энхмөнх: Багц хөзрийг 30 секундэд цээжлэх боломжтойг харууллаа” зэрэг ярилцлагуудыг нийтлэжээ. 
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Сонины онцлох тойм   
Үзсэн: 1510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй