Шууд Chart

Ичиножёо Ичинноров 2014 оны Японы шилдэг бөхөөр шалгарчээ

2014-12-23 11:06:11

Мэргэжлийн сүмогийн дэвжээнд анх удаа барилдаж, тодруулбал есдүгээр сарын барилдаанд үнэмлэхүй амжилт гарган аваргуудтай өрсөлдсөн Ичиножёо А.Ичинноровыг "Бүх японы 2014 оны шилдэг бөх"-өөр тодрууллаа. 

Тэрээр дээд зиндаанд амжилттай шөвгөрсөн учир "секиваки" цолтойгоор оны сүүлийн башёд барилдсан. Тэгвэл Ичиножёог Японы спортын "ХОЧИ" сонин ийнхүү шилдгээр нэрлэжээ. Сонины зүгээс "Сүмо бөхийн нэр хүнд сэргэн мандахад үзүүлж буй нөлөөг үгээр илэрхийлэх аргагүй" хэмээн амжилтыг нь магтан сайшаасан байна.

Харин “Хочи” сонины газрын нэр хүндтэй шагналыг хүртэх болсноо дуулаад Ичиножёо “Үнэн гэж үү. Спортын бүх төрлийн тамирчдаас би шалгарч байгаа юм уу. Үнэхээр баяртай байна” гэжээ.

Залуу бөхийн амжилт Арлын орны зар сурталчилгааны салбарынхны ч анхаарлыг татаж байгаа аж. Японы рамён хоолны “Ояцү” компани түүнийг телевизийн сурталчилгаандаа тоглуулахаар сонгож, удахгүй зураг авалтын ажил нь эхлэх бөгөөд ирэх оны хоёрдугаар сараас орон даяар цацах гэнэ.

Сонирхуулахад, тэрбээр саяхан цолны мялаалгаа хийсэн бөгөөд уг ёслолд мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүтэй 300 гаруй зочин оролцсон байна. Ичиножёо А.Ичинноров цолны найран дээрээ “Ирэх 2015 оны зорилго бол озэки цол авч, анхныхаа тэмцээнд түрүүлэх” гэжээ.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ичиножёо Ичинноров 2014 оны Японы шилдэг бөхөөр шалгарчээ   
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй