М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXV уралдаан ОХУ-ын Москва хотноо энэ сарын 9-19-нд болж өндөрлөв.
Уралдааныг ОХУ-ын Соёлын яам, Хөгжимчдийн олон улсын холбоо, Найрал дууны урлагийн академи хамтран зохион байгуулдаг бөгөөд манай улсаас энэ жил 16 дуучин оролцсон байна. 280 гаруй дуучид оролцсон уг уралдаанд О.Хүрэлбаатар, Ч.Бадрал нар дэд байрын шагналыг хүртжээ.
Уралдааны тэргүүн байрын шагналыг Украины Дитюк Валентин хүртсэн бол ДБЭТ-ын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, ОХУ-ын Гнесины академийн оюутан Ч.Бадрал нар дэд байрт шалгарчээ. Мөн Д.Бат-Эрдэнэ тусгай байрын шагналыг хүртсэн байна.
Дуурийн дуулаачид дэд байрт шалгарав | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.