Шууд Chart

“Оройн дээд” түүхэн дуурь бэлэн болжээ

2014-12-23 13:13:43

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ардын уран зохиолч П.Бадарч, төрийн соёрхолт Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” түүхэн дуурийг анх удаа толилуулах гэж байна.

Зургаан хоногийн дараа буюу Үндэсний эрх чөлөөний өдрөөр нээлтээ хийх уг бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл суртлын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх гэнэ.

Гурван бүлэг, долоон үзэгдэлтэй дуурийн энэ бүтээлд ҮДБЭЧ-ын хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг 200 гаруй уран бүтээлч оролцож байгаа бөгөөд найруулагчаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч Х.Хашхүү, О.Цэцгээ нар ажилласан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Оройн дээд” түүхэн дуурь бэлэн болжээ  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй