Энэ оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс 1.1 сая тонн шатахуун импортлон авсан. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлжээ. Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд жижиглэнгээр худалдаалах шатахууны үнэ 2 жил гаруйн хугацаанд тогтвортой байсан ба цаашид ч тогтвортой байлгахаар судалгаа хийж байна. Өнөөдөр Монгол Улс шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл, шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн байгаа юм. Үүнээс А-80 автобензин 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг хангах үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад өссөн үзүүлэлт гэнэ.
Шатахууны 43 хоногийн нөөцтэй байна | ||
Үзсэн: 1675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.