Шууд Chart

Улсын комисс шинээр 24 уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн авчээ

2014-12-23 14:48:29

Энэ онд шинээр 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэж байгаагаас 24 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж Улсын комисс хүлээн авчээ. Үлдэж буй уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүү, зах зээлийн болон дэд бүтэц зэрэг бусад асуудлаас шалтгаалж хараахан бүрэн ашиглалтанд орж амжаагүй байна. Хүлээн авсан уурхай, баяжуулах үйлдвэрийг ангилж үзэхэд ил уурхай 19, баяжуулах үйлдвэр дөрөв, хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр нэг байна. Тухайн уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр бий болсон ажлын байрны тоо 2687 болж төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 509 орчим тэрбум төгрөгт хүрчээ.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Улсын комисс шинээр 24 уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн авчээ   
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй