Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-12-24 10:26:26

Арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Сургууль дотор хятадууд амьдарч байна”, “Ж.Лхамхүү: Сэтгэл л хандаггүй болохоос биш, хүний хэрэгцээ багахан байдаг юм билээ”, “Халамжлахад учир бий”, “Ганц хөлтэйдөө гоморхох шалтгаан”, “Түмэн олноо хөлдөө чирдэг төрийн түшээд” зэрэг материалыг онцложээ.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Зам тээврийн яамныхан хүүхдүүдээс байраа харамлаагүй гэв”, “З.Батбаяр: Засгийн газар суудал хуваарилалтаас эхлээд зорилгоосоо ухарчихлаа”, “Р.Нямдорж: Бөхийн цолыг Ерөнхийлөгч биш Бөхийн холбоо нь өөрөө өгөх хэрэгтэй” гарчиг бүхий нийтлэл, ярилцлагыг уншаарай.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарын “С.Ганбаатар: Шинэ нам удирдуулах санал ирсэн нь үнэн”, “Магнай молодец”, “Малчдыг үргээж, малыг цөөрүүлэх татвар”, “Хойд Солонгос АНУ-ыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлэв” зэрэг материалыг онцлож байна.

“Монголын Үнэн” сонин “Х.Тэмүүжин гишүүн ээ, энэ үнэн бол та УИХ-ын гишүүнээсээ татгалз”, “Х.Амгаланбаатар: Ерөнхий сайд хэлснээсээ ухрах ёсгүй”, “Мексикийн цагдаа нар цагаачдыг бөөнөөр нь хороодог байжээ” зэрэг нийтлэлийг өнөөдрийн дугаартаа нийтлэжээ.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “О.Баасанхүү: Улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүн хариуцлагаа заавал хүлээх ёстой”, “Гэрээнд өөрчлөлт оруулах “Рио Тинто”-гийн саналыг хэзээ задлах вэ”, “Алдарт Тавантолгойн лиценз төрд, үйл ажиллагаа нь Монгол, Япон, Хятад гуравт шилжлээ”, “Эрэлттэй байрыг иргэдэд хөнгөлөлттэй өгөх шийдэл” зэргийг уншаарай.

“Засгийн газрын мэдээ” сониноос “Исламжсан Европын эсрэг хөдөлгөөн газар авч байна”, “Монголд хүүхдийн эмнэлэг хэрэггүй”, “Айшолпаны хөрөг “Time”-ийн жагсаалтад багтав” зэргийг унших боломжтой аж.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Гурван сая дахь иргэнээ ирэх сард хүлээж авна”, “Н.Ану:  Мэрлин Монрог уруулаараа зурна” зэрэг материалыг уншаарай.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй