Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан жил бүрийн 12 дугаар сарын 29-нд болж, шилдгийн шилдэг чансаа өндөр 128 бөх зодоглодог болсон. Үзэгчдийн хүсэн хүлээдэг болсон энэхүү барилдаанд зодоглох чансаа өндөр эхний 200 бөхийн нэрсийг МҮБХ-оос гаргажээ. Уг чансаа нь 2014 оны сар шинийн барилдаанаас эхлэн наадам болон 2014 оны Богдхан хайрханы хишиг барилдааныг оролцуулан нийт 22 барилдаан хамруулан тооцон гаргасан чансаа юм.
Үндэсний бөхийн чансааны эхний аравт багтсан бөхчүүдийг танилцуулж байна.
№ Овог Нэр Цол суурь оноо Чансаа Даваа Унаа
1. Рэнцэнбямба Пүрэвдагва у.н 2100 23979 96 17 20
2. Намсрайжав Батсуурь у.а 4000 20427 78 16 18
3. Баатархүү Пүрэвсайхан у.х 2500 19833 81 16 17
4. Батзориг Батмөнх у.з 3000 18173 88 19 20
5. Батнасан Гончигдамба у.г 3500 18115 67 9 11
6. Сүхбаатар Мөнхбат у.ав 4700 17864 73 8 12
7. Гунаажав Эрхэмбаяр у.ав 4700 13892 61 9 11
8. Түвдэндорж Өсөх-Ирээдүй у.х 2500 12607 63 16 16
9. Өлзийтогтох Бат-Орших у.х 2500 12277 65 16 17
10. Бат-Очир Одгэрэл а.х.а 1600 10467 56 19 19
Үндэсний бөхийн чансаа гарчээ | ||
Үзсэн: 5108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.