Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубын жигүүрийн довтлогч, дэлхийн хамгийн "үнэтэй" тоглогч Гарет Бэйлийн төлөө "Манчестер Юнайтед" клуб ирэх зун 120 сая фунт төлөхөд бэлэн байгаа хэмээн Английн цахим хэвлэлүүдээр цацагдах болсон юм. Тэгвэл уг ярианд Испанийн спортын нэрт сэтгүүлч, тоймч Гильем Балаге дараах тайлбарыг хийжээ.
Гильем Балаге "Мадридын багтай байгуулсан Гарет Бэйлийн гэрээнд хэрэв тэр хугацаанаасаа өмнө гэрээг цуцлавал нэг тэрбум фунтын нөхөн төлбөр төлөх заалт гэрээнд тусгагдсан байгаа. Тиймээс хаанаас ийм яриа гарсныг би ойлгохгүй байна. Миний мэдэж байгаагаар энэ ямар ч ор үндэслэлгүй зүйл" хэмээн ярьсан байна.
Гарет Бэйл гэрээгээ цуцлавал нэг тэрбумыг төлнө | ||
Үзсэн: 1670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.