Шууд Chart

Сагсан бөмбөгийн шилдэг багаар "СБЛ Хасын хүлэгүүд" тодорлоо

2014-12-24 11:30:48

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо оны шилдгүүдээ тодрууллаа. 2014 оны сагсан бөмбөгийн "Шилдэг клуб" номинацид дээд лигийн шилдэг багууд өрсөлдсөнөөс "СБЛ Хасын Хүлэгүүд" клуб шилдгээр шалгарлаа.

Тус клубын сагсан бөмбөгийн мэргэжлийн баг өнгөрсөн жил "Үндэсний супер лиг"-ийн аварга болж, эмэгтэй залуу баг тамирчдыг бэлтгэн "Спрайт лиг"-т оролцуулан улмаар "Үндэсний супер лиг"-т дэвшин амжилттай тоглож байгаа юм.

"СБЛ Хасын Хүлэгүүд" клуб залуучуудын баг, өсвөрийн тамирчдыг бэлтгэн, тэдний бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор ханган ажилласан нь шилдэг клубээр шалгарахад ихээхэн нөлөөлсөн юм. Мөн энэ оны "Шилдгийн шилдэг тоглогч"-оор Азийн шилдэг тоглогч, ОУХМ Тунгалагийн Санчир тодорсон билээ.

Харин өнгөрсөн жил шилдэг клубын шагналыг  "Дорнод Танан Гарьд" клуб авч байсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сагсан бөмбөгийн шилдэг багаар "СБЛ Хасын хүлэгүүд" тодорлоо   
Үзсэн: 1493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй