Шууд Chart

Цагдаагийн байгууллагад 27 жил ажиллахдаа "Өвлийн өвгөн" болох тушаал хүртэл авч байжээ

2014-12-24 12:42:47

ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Энхбат ахыг үе үеийн алба хаагч нар андахгүй сайн мэднэ. Мөрдөн байцаагч хэмээх амаргүй албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж өдий хүрсэн түүний хувьд эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн сайн алба хаагч болохыг нь ажлын амжилт, мэргэжилдээ хандах мэдрэмж туршлага нь залуу үеийнхэндээ үлгэр дууриал, ахмад үеийнхэндээ бахархал болдог. Ах нь цагдаагийн албанд 27-н жил ажиллахдаа албаны онцлогтой тушаал болгоныг биелүүлж ажиллаж ирсэн. 2001 оны 12 сарын дундуур Улсын мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч байхад маань хурандаа М.Энх-Амгалан дарга "Манай байгууллагын албан ёсны өвлийн өвгөн" болголоо гэсэн тушаал гаргаж би дөрөв хоногийн дотор хувцсаа бэлдэж өвгөн болж байлаа.

Үүнээс хойш энэ жил 13 дахь жилдээ цагдаагийн алба хаагч нарын хүүхдүүд, өвгөд хөгшид, амжилт гаргасан алба хаагч нараас эхлээд үе үеийн ЦЕГ-ын дарга удирдлага нартаа "өвөө" нь болсноо ихэд бэлэгшээдэг гэж даруухан өгүүлж сууна.
Анхны шинэ жилээр найзууд маань богино хугацаанд сахал, гутал, дээл нөмрөг гээд л яаравчлан бэлдэж ороод, харин үгээ байн байн гацаж Т.Сайнжаргал хурандаадаа чимхүүлж байсан бол, одоо

"Дуурилаг хөх дэлхийн мөнгөн аньсага нээгдэж
Дугариг цагаан саран Дорнын тэнгэрт оршихуйяа
Дуу хуурын эгшигтэй нэгэн он ирлээ
Дуулалт хөх дэлхийд маань шинэ он ирлээ"
гээд л уншина шүү дээ гэж инээмсэглэн ярих Б.ЭНХБАТ ӨВӨӨДӨӨ алба хаагч нарынхаа өмнөөс баяр хүргэе.
Энэ жилийн он солигдох торгон мөчид ч гэсэн олон хүүхдүүдийг баярлуулж, он оныг дамжиж мянга мянган хүмүүсийг баярлуулаарай гэж ерөөе.

 


Цагдаагийн байгууллагад 27 жил ажиллахдаа "Өвлийн өвгөн" болох тушаал хүртэл авч байжээ   
Үзсэн: 1819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-24 13:04
tushaal awch owliin owoo bolood goy yum aa

Бидэнтэй нэгдээрэй