Шууд Chart

“Олон улсын эдийн засаг судлалын хүрээлэн”-гийн захирлыг хүлээн авч уулзав

2014-12-24 14:38:47

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Өмнөд Солонгос улсын “Олон улсын эдийн засаг судлалын хүрээлэн”-ийн захирал, доктор Ли Жэй Ёнийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ж.Батзандан гишүүн  ноён Ли Жэй Ёнийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол-Солонгос хоёр улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ноён Ли Жэй Ён хэлэхдээ Солонгос улсын Засгийн газар Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн хөрөнгө оруулалт хийх стратегийн түнш орнуудын нэг гэдгийг  онцолоод  цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм. Солонгос- Монголын парламентийн бүлгийн гишүүний хувьд УИХ-ын гишүүн  Ж.Батзандан  ноён Ли Жэй Ёний саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тус хүрээлэн нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгос улсын эдийн засгийн гадаад бодлогын асуудлаар Засгийн газарт зөвлөгөө өгдөг байгууллага  юм.

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

“Олон улсын эдийн засаг судлалын хүрээлэн”-гийн захирлыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй