Шууд Chart

Татсан тамхиа унтраалгүй хаяснаас болж угаартжээ

2014-12-24 15:06:39

Баянзүрх дүүргийн IV хороо “Американ дэнж” хотхонд гал гарч байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух эрэгтэй 44 настай А гэгч согтуурсан үедээ ариун цэврийн өрөөндөө татсан тамхиа асаалттай орхиж унтаад гал гаргаж, өөрөө угаартсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа гэнэ.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Татсан тамхиа унтраалгүй хаяснаас болж угаартжээ  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй