Шууд Chart

200 сая ам.долларын шагналын сантай тулааны сураг ажиг

2014-12-24 17:29:37

Мэргэжлийн боксын рингэнд огт ялагдал амсаагүй, өнөө цагийн супер од Флойд Мейвезерийг филиппин боксчин Мэнни Пакьяотой тулалдвал 120 сая ам.доллар урамшуулалд өгөхөө АНЭУ-ын нэгэн хөрөнгө оруулалтын компани амлажээ.

Арабын Нэгдсэн Эмират Улсын хөрөнгө оруулалтын компанийн төлөөлөгч Мухаммад “Тулаанд оролцвол Мейвезерийн хүртэх мөнгөний хэмжээ 10 саяар өсч 120 сая ам.долларт хүрсэн тухай мэдээлэл цацагдсан нь үнэн бодитой. Ноён Мейвезер ирэх хавар Пакьяотой тулалдах боломжтойгоо хэлсэн. Ганц үлдээд байсан асуудал нь мөнгө л байлаа. Тэгвэл одоо мөнгөний асуудлыг шийдчихлээ” гэж  мэдэгдсэн байна.

Мөн “Энэ бол ганцхан тулаанд ороод асар их хэмжээний мөнгө хүртэх боломж юм. Спортын түүхэнд ийм өндөр бай шагналтай тулаан болж байгаагүй. Хэрвээ тулаан Абу-Даби-д болвол жинхэнэ утгаараа олны анхаарлыг гойд татах болно” гэж тэрээр нэмж өгүүлжээ.

Дэлхийн боксын түүхэн дэх хамгийн их хүлээлт үүсгээд буй Мейвезер-Пакьяогийн тулаан 2015 оны дөрөвдүгээр сар юм уу, тавдугаар сард болох магадлалтай.

Тулааны нийт шагналын сан 200 сая ам.долларт хүрч буй тул Мейвезер ялсан ч, ялагдсан ч 120 саяыг авч, Пакьяо үлдсэн 80 саяыг нь хүртэх юм. Мейвезер мэргэжлийн боксын рингэнд 47 тулаан хийсэн бөгөөд нэг ч ялагдаагүй бол Мэнни Пакьяо 64 тулаанд 57 ялалт байгуулж, хоёр тэнцэж, 5 ялагдсан юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

200 сая ам.долларын шагналын сантай тулааны сураг ажиг  
Үзсэн: 4255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй