
Монголын сайтын холбооны таван жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр “АВ” ресторанд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа цахим орон зайг эзэгнэж, шинэ соргог мэдээ мэдээллээр уншигчдын “цангааг тайлж” байдаг сэтгүүлчид нэг дор цуглаж, оны шилдгүүдээ тодруулсан юм. Энэ өдрийн шилдгүүдийн дунд Үндэсний олон нийтийн MNB.mn сайтын сэтгүүлчид багтаж, манай редакцид шагналын хур буулаа.
Манай сайтын редактор Ж.Тагтаа МЗХ-ны “Тэргүүний залуу сэтгүүлч” тэмдгээр энгэрээ мялаасан бол МҮОНРТ-ийн Мэдээлэл технологийн албаны инженер Д.Энхбаяр МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнагдсан юм. Түүнчлэн Улстөрийн албаны сурвалжлагч О.Энхмаа, урлаг соёлын албаны сурвалжлагч Б.Жамбалдорж, сайтын админ О.Ундармаа, Мэдээлэл технологийн албаны компьютерийн инженер Ц.Цэрэнбаатар, Б.Ариунболд нар “Цахим эрх чөлөө” медалиар энгэрээ мялаалаа.
Цахим сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн MNB.mn сайтын сэтгүүлч, инженер техникийн ажилчдадаа салбарынхаа шилдгээр шалгарсанд баяр хүргээд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Шагналын хур буулаа | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.