Шууд Chart

Савласан цэвэр усны нянгийн тоо нормоос хэтэрсэн байжээ

2014-12-25 15:50:02

Нийслэлийн МХЕГ-аас өнгөрөгч тавдугаар сарын 12-ны өдрөөс долдугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа савласан цэвэр усны 54 үйлдвэрийг хамруулан хяналт шалгалт хийжээ. Шалгалтад савласан цэвэр усны 78, шугамын усны 58, худгийн усны 29, нийт 165 дээж, эрүүл зүйн бичил нян судлалын 520 арчдасаас шинжилгээ авч, бүтээгдэхүүний тухай улсын байцаагчийн 42 дүгнэлт гаргасан байна.

Савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43.5 хувь нь нянгийн тоо нормоос их, 3.8 хувьд 100 мл усанд Е.coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмж суурилаагүй, лонх, савыг зааврын дагуу ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж угаадаггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэх дүгнэлт гарчээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Блү голд”, “Файрсанни мүүн”, “Вояж” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрт улсын байцаагчийн 11 заалт бүхий 3 албан шаардлага өгч, ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн “Вошштерн”, “Хэгсакуа” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Савласан цэвэр усны нянгийн тоо нормоос хэтэрсэн байжээ  
Үзсэн: 3388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.93.xxx [180.149.93.xxx] 2014-12-26 09:21
aldgiiin bna zio zio odoo buur nyanai usaar ard irgediig mexeldeg bolson shiv dee novhsnuud chini
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-12-25 21:51
medegdej baigaa n ih ymdaa. hahuulaa ughgvi bolhoor n zarlaj baihgvi yu hahha. yer n huwantsar saw chin uuruu hognoos gargaj awdag ed shvde yamar olig baiw gej minii huwid hujirtiin shiltei usiig haaya awj uudag yawh untei ch gsn haaya uuhad yahwede hehe
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-25 21:15
өө тэгвэл 5 сараас хойш нянтай ус уулгаж байгаа юмуу? хариуцлагыг тэгвэл шалгалт хийсэн хүмүүс дээр авах хэрэгтэй юм бишүү.
79.244.80.xxx [79.244.80.xxx] 2014-12-25 19:59
Zewyyn nowshnuuud aa! Ali deer 5 sard shinjleed,nyantai,baktertai gedgiig ni togtooson mortloo terniigee odoo olon niited medeelj baigaa yum uu?!

Бидэнтэй нэгдээрэй