
МХЕГ-аас 14 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 хими цэвэрлэгээний газар, хэвлэлийн 72 үйлдвэр, цех, 11 арьс ширний үйлдвэр нийт 113 байгууллагын 321 ажлын байранд шалгалт хийжээ.
Хяналт шинжилгээгээр хийсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд ажлын байруудад хийсэн агаарын температурын хэмжилтийн 22 буюу 15.5 хувь, харьцангуй чийглэгийн 41 буюу 28.9 хувь, шуугианы 16 буюу 8.1 хувь, гэрэлтүүлгийн 27 буюу 12.1 хувь буюу нийт үзүүлэлтийн 20 хувь нь Ажлын байрны орчин, Ажлын байрны гэрэлтүүлэг, Шуугианы стандартад заасан эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй үзүүлэлттэй байна.
Химийн шинжилгээний 6.0 хувь буюу 4 үзүүлэлтээр хийсэн 12 шинжилгээ “Ажлын байрны орчин MNS 4990:2000” стандартаар ажлын бүсийн агаарт байж болох эрүүл ахуйн зөвшөөрөх дээд хэмжээнээс их гарсан байна.
Харин шинжилгээнд хамрагдсан хими цэвэрлэгээний газруудаас “Ажил олгогч нар ямар химийн бодис хэрэглэж байгаа талаар ажилчдадаа мэдээлдэггүй учраас ажилтнууд нь ямар химийн бодистой харьцан ажиллаж байгаагаа мэддэггүй, мэдээлэл өгдөггүй, ажлын байранд ашиглаж байгаа химийн хортой бодисын “Хор аюулгүйн лавлах мэдээлэл”-ийн хуудас байхгүй, ажилчдыг химийн бодистой хэрхэн ажиллах талаар сургалтанд хамруулдаггүй, сургалт зохион байгуулдаггүй, химийн бодисонд тэсвэртэй бээлий, хормогч олгодоггүй, химийн бодис асгарсан тохиолдолд цэвэрлэх саармагжуулах журам, стандарт мөрддөггүй” гэх нийтлэг зөрчил илэрчээ.
Түүнчлэн хөдөлмөрийн эрүүл ахуйн холбогдолтой 205 зөрчил илрүүлж, нийт зөрчлийн 44.2 хувийг газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 86 заалттай 21 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Ажлын байрны агаар ажилтнуудын эрүүл мэндэд аюултай | ||
Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.