Шууд Chart

“Шүхэртэй” жагсагчид дахин жагсаал зохион байгуулав

2014-12-25 17:14:09

Бээжингээс бие даасан статусаа нэхэж буй Хонгконгийн оюутан залуус өнгөрсөн долоо хоногт дахин жагсаал хийжээ. Тэд “Бид бүх нийтийн шударга сонгуулийн эрхийг хүсч байна” гэсэн уриа, лоозон барьж жагссан байна. Интернет худалдааны компанийг үүсгэн байгуулагч Чеун Вай Мэн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа  “Энэ тэмцэл хөдөлгөөнийг хүчээр хаасан ч бидний зүрх сэтгэл хэзээ ч бөхөхгүй. Биднийг дарамтлан шахсан ч гэсэн эцсээ хүртэл тэмцэх болно. Бид ард түмэн ямар хүчтэй байдгийг Засгийн газарт харуулна” гэжээ.

Хонгконгийн оюутнууд 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахыг шаардаж, өнгөрсөн есдүгээр сарын 28-наас эхлэн хоёр сар гаруй жагссан юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Шүхэртэй” жагсагчид дахин жагсаал зохион байгуулав  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй