Шууд Chart

27707 иргэн ипотекийн зээл авчээ

2014-12-25 17:13:17

Өнөөдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 819 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18649 зээлдэгчийн нийт 546.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 27707 иргэнд 1563.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

27707 иргэн ипотекийн зээл авчээ   
Үзсэн: 1577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй