Шууд Chart

Төрийн албан хаагчид 13 дахь сарын цалинтай болохыг хэлэлцэнэ

2014-12-25 19:13:49

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн тусламж олгох журамд өөрчлөлт оруулах талаар энэ сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болжээ. Тэрбээр энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг журамд төрийн албан хаагч болон төрийн жинхэнэ албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь ялгавартай хандаж байсныг болиулахаар тусгасан байна. Тодруулбал, Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанд 25-аас дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг. Тэгвэл төрийн албанд ажилладаг бүх хүн 12 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал авах өөрчлөлт журамд оруулж байгаа аж. Гэхдээ энэ онд тэтгэвэртээ гарах албан хаагчдын хувьд хуучин журмын дагуу тооцон урамшуулал олгох талаар тусгажээ. Мөн 13 дахь сарын цалинг тухайн албан хаагчийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон олгох аж. Хэрэв тус журам батлагдсан тохиолдолд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэнэ.  Журмыг батласнаар төсөв, хөрөнгө хэмнэх талаасаа биш төрийн албан хаагч нартаа төр тэгш боломжийг олгох гэнэ. Тухайлбал, багш нарын хувьд төрийн жинхэнэ албан хаагч нараас ялгавартай урамшуулал авдаг байсныг халж, төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн адил урамшуулал авахаар боломжийг олгохоороо онцлогтой аж.


 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Төрийн албан хаагчид 13 дахь сарын цалинтай болохыг хэлэлцэнэ   
Үзсэн: 6551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-10-03 14:35
хүмүүс цаана чинь аваад байна гээд байх юм хэн нь аваад хэнд нь өгөхгүй байгаа юм бэ
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-10-03 14:34
яагаад энэ талаарх мэдээлэлээ шинэчлэн тавьхгүй байгаа юм бэ жаахан анхаарлаа хандуулаач ямар ч мэдээлэлгүй байна шдээ
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2015-09-22 16:31
энэ мэдээлэлэээ шинэчилэн табьж болохгуй юмуу
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-08-13 10:37
Төрийн албанд ажилласан 36 сарын тэтгэмжийг энэ онд бүрэн олгож өгвөл маш сайн байна. тэтгэвэртээ гарч залуучуудаа ажилтай болгох нь бидний зорилго шүү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-04-09 15:02
яагаад боловсролын байгууллагад 33 жил ажилаад 12 сар тэтгэмж авах болоод байна уу арай дэндэж байна харин 5 жил ажилаад авдаг тэтгэмжийг болиод насаараа ажилаад мэдрэлийн ядаргаанд орчихсон ахмад багш нартаа тэтгэмжийг хэвээр өгмөөр юм
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-26 19:28
Zuv zuv
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-12-26 15:14
Чинзоригоо! Насаараа төрд ажилласан хүмүүс 36 сарын тэтгэмжээ авах нь зөв. 25 жил байтугай 30 жил ажилласан ахмадуудаа тэтгэвэрт гахарад нь тэтгэмжийн хангалттай өгөх хэрэгтэй. Харин багш нарын 5 жил ажиллаад авдаг тэтгэмжийг болих хэрэгтэй. Дөнгөж төгсөөд ажилд ороод 5 жил болж байгаа багш нар улсад 30жил ажилласан хүн 2 адил үнэгдэх нь зохиhгүй хэрэг. үүнийг маш олон ахмад төрийн албан хаагчид хүлээн зөвшөөрөхгүй байна.
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-12-26 15:11
Эсэргүүцэж байна: . Насаараа төрд ажилласан хүмүүс 36 сарын тэтгэмжээ авах нь зөв. 25 жил байтугай 30 жил ажилласан ахмадуудаа тэтгэвэрт гахарад нь тэтгэмжийн хангалттай өгөх хэрэгтэй. Харин багш нарын 5 жил ажиллаад авдаг тэтгэмжийг болих хэрэгтэй. Дөнгөж төгсөөд ажилд ороод 5 жил болж байгаа багш нар улсад 30жил ажилласан хүн 2 адил үнэгдэх нь зохингүй хэрэг. үүнийг маш олон ахмад төрийн албан хаагчид хүлээн зөвшөөрөхгүй байна.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-12-25 21:37
хил манаж байгаа алба хаагч дулаан байранд сууж байгаа албан хаагч адил урамшуулал авах шударга гэж уу, Чинзоригоо!

Бидэнтэй нэгдээрэй