Монголын үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" спортын тэргүүн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ МҮОНТ-ийн 600-гийн их студид боллоо.
"Бөртэ чоно"-ын онцлох номинаци "Шилдгийн шилдэг тамирчин" бөгөөд оны шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн Дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар 249 оноогоор шалгарсан бол эмэгтэй шилдгийн шилдэг тамирчнаар 252 оноогоор чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд тодорч энэ оны отгон гавьяатууд тус наадмыг өнгөллөө.
Мөн "Бөртэ чоно"-ын эздээр боксын ОУХМ Д.Отгондалай, МУГТ Г.Мандахнаран, М.Уранцэцэг болон Челябинскийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн жүдогийн эмэгтэй баг нэрлэгдсэн юм. Эдгээр тамирчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, түүний гишүүн 100 гаруй сэтгүүлч санал хураалтаараа тодруулсан байна.
“Бөртэ чоно-2014"-ыг отгон гавьяатууд өнгөллөө | ||
Үзсэн: 2684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.